Эль Сальвадорын банкнууд биткойн хадгална
Эль Сальвадорт “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль” батлагдсанаар биткойн болон бусад дижитал хөрөнгийг хадгалах боломжтой болов.
Эдгээр банк нь “Дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэсэн тусгай зөвшөөрөл авахаас гадна 50 сая ам.долларын эхлэлийн хөрөнгөтэй байх шаардлагатай.
Тэд жирийн иргэдэд биш харин туршлагатай, чинээлэг хөрөнгө оруулагчдад үйлчлэх юм байна.
Засгийн газрын зүгээс тус хуулийг баталснаар, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Эль Сальвадорыг крипто санхүүгийн төв болгож хөгжүүлэх алхам гэж үзэж байна.
Харин шүүмжлэгчид энгийн иргэдээс илүүтэй баячууд болон томоохон байгууллагуудад ашигтай байх вий гэж анхааруулж байна.
Энэ үйл явдал нь АНУ болон бусад оронд Биткойн ETF амжилттай хөгжиж байхад, Японд “Spot Bitcoin ETF” буюу шууд биткойнд суурилсан ETF-ээ нэвтрүүлээгүй үед тохиож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй