GolomtCapital аппликэйшнийн ”3.0” хувилбар trader.golomtcapital.com сайтын шинэчлэл хийгдэж байна.
ХАРИЛЦАГЧ ТА МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛНЭ ҮҮ.
Голомт Капитал компани нь харилцагчдадаа тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ (24/7) үйлчилгээ авах гарцыг нээх зорилгоор GolomtCapital аппликэйшн болон trader.golomtcapital.com арилжааны сайтыг нэвтрүүлсэн билээ.
Бид энэхүү үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилгоор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид тулгуурласан хөгжүүлэлтийг хийж байна.
Шинэчлэлийн хүрээнд:
- Харилцагч өөрийн эзэмшиж буй бондын мэдээллийг хянах
- Хүү төлөгдөх хугацааг харах
- Шинэ төхөөрөмжөөс хандах
- Гуравласан гэрээний данс солих зэрэг шинэ боломжууд нээгдэх юм.
Цаашид бид харилцагчдадаа технологийн дэвшилд суурилсан цогц үйлчилгээг хүргэх зорилтын хүрээнд гадаад арилжаанд оролцох боломжийг нэвтрүүлэхээр хөгжүүлж байна.
Тиймээс эрхэм харилцагч та Golomt Capital аппликэйшнийн 3.0 хувилбар болон trader.golomtcapital.com сайт руу и-мэйл хаягаараа нэвтрэн, холбогдох алхмуудыг дагаж, өөрийн мэдээллээ шинэчилснээр аюулгүй байдлыг бүрэн хангасан дээрх шийдлүүдийг хүлээн авах боломжтой болох тул хүлээцтэй хандахыг хүсье.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй