Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Майкрософт-ын ашиг Уолл Стритийн хүлээлтээс давлаа

Майкрософт-ын ашиг Уолл Стритийн хүлээлтээс давлаа

Майкрософт-ын ашиг Уолл Стритийн хүлээлтээс давлаа

Үүлэн технологийн бизнесийн тогтвортой өсөлт Майкрософт компанийн ашгийг өсгөж, тайлангийн дараа  хувьцааны үнэ нь 6%-иар өссөн байна.

Тодруулбал, 4-р улирлын нэгж хувьцаанд ногдох ашиг $3.65 хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас $3.37-оос давжээ.

Мөн орлого нь 18%-иар өсөж, $76.4 тэрбумд хүрсэн нь зах зээлийн хүлээлт болох $73.79 тэрбумыг давав.

Үүнийг Wedbush-ын шинжээч Даниел Айвс “Microsoft-ийн хувьд төгс улирал тохиолоо” хэмээн дүгнэж, үүлэн технологи ба AI нь бизнесийн бүх салбарт суурь өөрчлөлт авчирч байгааг онцолжээ.

Орлогыг задалбал:

  • Microsoft (NASDAQ: MSFT) үүлэн технологийн орлого нь улиралд $29.9 тэрбумд хүрснээр нийт Microsoft Cloud орлого 27%-иар өсөж, $46.7 тэрбум болов.
  • Azure платформ нь $75 тэрбумын орлого олсон нь өмнөх жилийнхээс 34%-иар өсөв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.