Хөрөнгө оруулагчид "Ам.долларыг зарах" арилжаанд төвлөрч байна
2025 оны 7 сард Bank of America (BofA)-аас “Дэлхийн хөрөнгө оруулалтын менежерүүдийн судалгаа”-г хийсэн. Судалгааны дүнд хөрөнгө оруулагчид "хэт төвлөрсөн" буюу crowded trade хэмээн нэрлэгдэж буй Америк доллароо зарах арилжааг хамгийн их хийсэн байна.
Ингэснээр уг судалгааны түүхэнд анх удаа долларын эсрэг байр суурь хамгийн их төвлөрснийг харуулав.
Яагаад хөрөнгө оруулагчид ам.долларын эсрэг зогсов?
Хөрөнгө оруулагчдын дунд ийм хандлага давамгайлах болсон хэд хэдэн гол шалтгаан байна:
-
Төв банкны бодлогын хүлээлт: 2025 оны 3-р улирлаас АНУ-ын төв банк бодлогын хүүг бууруулж магадгүй байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлнө гэсэн хүлээлт.
-
АНУ-ын төсвийн алдагдлын өсөлт: “One Big Beautiful Bill” гэх шинэ төсвийн бодлого нь АНУ-ын өрийг огцом нэмж, ам.долларын нэр хүндийг бууруулах эрсдэлтэй.
-
Олон улсын төв банкуудын хандлага: Төв банкнууд алт болон бусад валют руу хөрөнгөө шилжүүлж буй нь ам.долларын нөөц валютын байр сууринд ан цав үүсэж болзошгүйг илтгэж байна.
"Crowded Trade": Зах зээлийн шинэ эмзэг байдал
Түүхэндээ анх удаа “Short US dollar” буюу долларын уналт дээр тоглолт хийж буй хөрөнгө оруулалт хамгийн түгээмэл, эрсдэл өндөртэй арилжаа болжээ.
Энэ нь зах зээлд ханшийн огцом хөдөлгөөн гарвал эсрэг чиглэлд хэт хурдан савлаж болзошгүй эмзэг байдал үүсэхийг харуулж байгаа юм.
Эх сурвалж: BofA Global Fund Manager Survey
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй