АНУ-ын Сангийн сайд Бессент: 8 сарын 1-ээс хэрэгжих тарифын талаар…
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Америкийн бизнес эрхлэгчдийг тайвшруулахыг оролдож байна. Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын 8 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тарифын шийдвэрийг “түр зуурынх” байж магадгүй гэж мэдэгдлээ.
Гэвч АНУ-ын бизнес эрхлэгчид, тэр дундаа бусад орноос бараа бүтээгдэхүүний хамааралтай жижиг компаниуд айдастай байна.
Хураамж өсөх, барааны үнэ нэмэгдэх хүлээлт
Ерөнхийлөгч Трамп 4 сард болсон “Либералчлалын өдөр”-өөр түнш орнуудтай тус бүрд нь гэрээ байгуулахгүй бол 15-20%-ийн нийтлэг тарифыг тогтооно гэж анхааруулж байв.
Одоогоор олон орон гэрээ байгуулаагүй хэвээр байгаа тул дээрх тариф 8-р сарын 1-ээс шууд хэрэгжихээр байна. Үүнээс болж доорх бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом өсөж болзошгүй:
-
Согтууруулах ундаа, амттан
-
Нарийн боов, кофе
-
Загас, шар айраг
Жижиг бизнесүүд хамгийн ихээр өртөнө
Худалдааны яамны мэдээлснээр АНУ-д бараа импортлогчдын 90%-аас илүү нь жижиг бизнесүүд байдаг. Эдгээр нь шинэ тарифын бодлогын нөлөөг хамгийн түрүүнд мэдэрч, санхүүгийн дарамтад орж болзошгүй.
Худалдааны хэлэлцээрүүд удааширч байгаа ч Цагаан ордон болон Сангийн яамнаас 8 сарын 1-ээс хойш хугацааг сунгахгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй