Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia-ийн чип: Хятадын эрэлтийг хангаж дийлэхгүй байна.

Nvidia-ийн чип: Хятадын эрэлтийг хангаж дийлэхгүй байна.

Nvidia-ийн чип: Хятадын эрэлтийг хангаж дийлэхгүй байна.

АНУ-ын экспортын хориг түр хугацаанд цуцлагдсан энэ үед Nvidia-г Хятадын том зах зээлийг аль болох чадлаараа ашиглах болов уу гэсэн хүлээлт байна.

Гэвч Nvidia-ийн H20 хиймэл оюуны чипийн нөөц нь Хятадын эрчимтэй өсөж буй эрэлтийг хангаж чадахгүй байна.

Одоогоор Nvidia (NASDAQ:NVDA)-д 600,000–900,000 ширхэг H20 чипийн нөөц байгаа бол эрэлт нь 1.8 саяд хүрч болзошгүй гэнэ.

Nvidia 2025 оны эхний улиралд ойролцоогоор 300,000 чип нийлүүлсэн нь хориг тавигдахын өмнөхтэй ойролцоо үзүүлэлт юм.

Шинжээчид 2025 онд Хятадын хиймэл оюунд оруулах оруулах хөрөнгө оруулалтын төсөөллийг 40%-иар нэмж $108 тэрбумд хүргэсэн.  Харин 2025–2030 оны төсөөллийг 28%-иар нэмж $806 тэрбум болгожээ.

Үүнийг дагаад цахилгаан эрчим хүчний эрэлт 12%-иар өсөж, 29 гигаваттад хүрнэ гэж үзэж байна.

Хомсдолоос шалтгаалж Хятадын интернет компаниудын 2-р улирлын хөрөнгө оруулалт түр хугацаанд сулрах ч энэ нь AI-г хөгжүүлэлтийг бууруулах шалтгаан болохгүй юм.

Хятадын үүлэн үйлчилгээ үзүүлэгчид болон интернет компаниуд Nvidia-ийн чипийг илүүд үзэж буй шалтгаан:

  1. CUDA программчлалын экосистем
  2. Дотоодын чипээс илүү гүйцэтгэлтэй кластераар ажиллах чадвар
  3. Дотоодын чипийн нийлүүлэлт хязгаарлагдмал байдал

H20 нь зөвхөн inference (дүгнэлт гаргах) зориулалттай чип ч эрэлт өндөр хэвээр байх нь.

Nvidia-ийн дараагийн үеийн B30 чип 2025 оны 4-р улиралд гарна. Энэ чипийг экспортын хяналтын шинэ шаардлагад нийцүүлэх үүднээс багасгасан санах ойн үзүүлэлттэйгээр үйлдвэрлэх аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.