Morgan Stanley: S&P 500 индексийг 7200 нэгжид хүрнэ гэж таамаглав
Morgan Stanley банкны хувьцааны стратегич Майкл Вилсон S&P 500 индексийг ирэх оны дунд үе гэхэд 7200 нэгжид хүрэх боломжтой гэж мэдэгдэв.
Үүнд компаниудын орлого аажмаар сэргэх, макро эдийн засгийн таатай нөхцөлүүд нөлөөлнө гэжээ.
Тэрээр одоогийн нөхцөл байдлыг "энгийн биш мөчлөг" гэж тодорхойлоод, 2022 онд эхэлсэн орлогын уналт 2025 оны 4 сард дууссан гэж үзэж байна.
Орлогын өсөлтийг дэмжих хүчин зүйлс:
- Үйл ажиллагааны дотоод үр ашиг сайжирч байгаа
- Хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж буй
- Ам.долларын ханш сулрах хандлагатай
- Татварын хөнгөлөлтүүд улс дотор өрнөж байгаа
- Хэрэглэгчдийн дунд эрэлт хэрэгцээ сэргэж буй
- 2026 оны эхний улиралд ХНС бодлогын хүүг бууруулах магадлал өндөр
Morgan Stanley-ийн шинжээчид Rockwell Automation (ROK), Eaton (ETN), Trane, болон Johnson Controls (JCI) зэрэг компанийг салбартаа тэргүүлэх байр суурьтай байна гэж үзэж байна.
Вилсон хэдий зарим эрсдэлийг (жишээ нь, урт хугацааны өндөр хүү, тарифаас үүдэлтэй үнийн дарамт) дурдсан ч болзошгүй зах зээлийн уналт богино хугацаанд, бага түвшинд байх болно гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй