Элон Маск: Tesla ирэх хэдэн улиралд хүндхэн байх нь…
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар цахилгаан машин үйлдвэрлэгчдэд үзүүлдэг дэмжлэгийг бууруулсан. Энэ Tesla компанийн орлогод сөргөөр нөлөөлж, ирэх хэдэн улиралд санхүүгийн байдал хүндрэнэ гэж Илон Маск мэдэгдэв.
Гол нөлөөлөл ба үзүүлэлтүүд:
-
Хувьцааны уналт: Энэхүү мэдэгдлийн дараа Tesla-ийн хувьцаа ойролцоогоор 5%-иар унажээ.
-
Борлуулалтын бууралт: Компанийн борлуулалтыг сүүлийн 10 жилээр авч үзвэл 2025 оны 2-р улиралд хамгийн том буюу -12.5%-иар уналаа.
Сорилт ба Ирээдүйн найдвар:
Хэдийгээр Tesla хямд үнэтэй шинэ автомашиныг туршиж эхэлсэн ч үйлдвэрлэл нь төлөвлөснөөс удаан явагдаж байна. Эдийн засгийн нөхцөл, шинэ машины бэлэн болох хугацаа тодорхойгүй байгаа тул энэ жилийн нийлүүлэлтийн төлөвлөгөөг өөрчлөлгүй үлдээжээ.
Маскын гол найдвар бол ирэх жилээс эхлэх бүрэн автомат жолоодлоготой машины үйлчилгээ ба робот-таксинаас олох орлого юм. Тэр хүртэл Тесла хүндхэн улирлуудыг өнгөрөөх нь ээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй