АНУ ба Европын Холбоо “15%-ийн” тариф бүхий худалдааны гэрээг байгуулна
Европын Холбооны (ЕХ) худалдааны бодлогыг хариуцдаг Европын Комиссоос АНУ-ын албаныхантай хийсэн хэлэлцээний дараа буюу өчигдөр гишүүн орны төлөөлөгчдөд танилцуулга хийжээ.
Гэрээний гол заалтууд:
-
Тарифыг тэглэх бараа: Тус гэрээний төсөлд зааснаар, хоёр тал онгоц, согтууруулах ундаа, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг тодорхой бараануудын тарифийг бүрмөсөн хасахаар тохиролцсон байна.
-
Автомашины тариф: Тухайлбал автомашины одоогийн 27.5 хувийн тарифийг 15 хувь болгон бууруулах заалт гэрээнд багтжээ.
-
Шинжээчдийн дүгнэлт: Эх сурвалжуудын мэдээлснээр, 15 хувийн доод тариф нь өмнөх татвартай адил тул Брюссель энэ тохиролцоог одоогийн нөхцөл байдлыг хадгалсан гэж үзэж байна.
Одоогийн нөхцөл байдал:
2025 оны 4 сараас хойш Европын экспортлогчид АНУ руу гаргаж буй бараандаа дундаж 4.8 хувийн гаалийн татвар дээр нэмээд 10 хувийн нэмэлт тариф төлж байгаа юм. Хэлэлцээр үргэлжилж байх хугацаанд эдгээр нэмэлт тариф хүчин төгөлдөр хэвээр байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй