Шинжээчид $123,000 давсан биткойныг $250,000-д хүрнэ гэж үзэж байна
Биткойн энэ сард 123,000 ам.долларыг давж, түүхэн дээд үнэ тогтоолоо. Өсөлтийг АНУ-ын спот ETF-үүдийн хөрөнгөө таталт, эерэг зохицуулалт, институцийн эрэлт дэмжиж байна.
Ялангуяа BlackRock-ийн IBIT ETF санд 700,000 гаруй BTC хадгалж, салбарын хөрөнгө оруулалтын гол бүтээгдэхүүн болжээ.
Шинжээчдийн 2025 оны үнийн эцсийн таамаг:
- Fundstrat (Tom Lee): $250,000-Халвингийн дараах нийлүүлэлтийн хомсдол нь үнийг өсгөнө
- Standard Chartered: $200,000-Компаниудын баланс дээр BTC нэмэгдэх хандлага нь эрэлт нэмэгдүүлнэ
- Bernstein: $200,000-Бодит хэрэглээ нь өсөлтийг дэмжинэ
- VanEck: $180,000-Институцийн урсгал ба зохицуулалтын дэмжлэг
- J.P. Morgan: $150,000-Макро эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд BTC дутуу үнэлэгдэж байна
Ethereum ч өсөж эхэллээ. ETH $3,000-г давсан бөгөөд ETH ETF (ETHA)-д хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. Ихэнх судалгаагаар багцын 2–6% хэмжээний крипто эзэмшил нь оновчтой гэж үздэг. Гэхдээ өндөр хэлбэлзэлтэй тул эрсдэлээ хянаж, тогтмол тэнцвэржүүлэх нь чухал.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй