Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Эрдэнэ Ресурс АНУ-ын OTCQB зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэллээ

Эрдэнэ Ресурс АНУ-ын OTCQB зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэллээ

Эрдэнэ Ресурс АНУ-ын OTCQB зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэллээ

Монголын алтны салбарт тэргүүлэгч Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорци (TSX:ERD | MSE:ERDN | OTCQB:ERDCF) хувьцаагаа АНУ-ын OTCQB® Венчур зах зээлд албан ёсоор бүртгүүлж, ERDCF тикертэйгээр арилжаалж эхэллээ.

OTCQB® Венчур зах зээлийн тухай

OTC Markets Group Inc.-ийн удирдлагад багтдаг энэхүү платформ нь өсөлтийн шатандаа яваа, санхүүгийн тайлангаа тогтмол тайлагнадаг, ил тод байдлыг хангаж чаддаг компаниудад зориулсан найдвартай арилжааны орчин бүрдүүлдгээрээ онцлогтой.

Мөн OTCQB зах зээл нь АНУ-ын хөрөнгө оруулагчдад ил тод, баталгаатай мэдээлэлд суурилсан арилжааны боломж олгодгоороо салбарын хэмжээнд өндөр нэр хүндтэйд тооцогддог. Тус зах зээлийн бүртгэлийн шаардлагууд нь компанийн санхүүгийн сахилга бат, удирдлагын хариуцлага, ил тод тайлагнал зэргийг хатуу хянаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулдаг системтэй.

DTC бүртгэл ба Арилжааны хялбар байдал

Үүний зэрэгцээ, Эрдэнэ Ресурсийн хувьцаа АНУ-ын үнэт цаасны цахим тооцоо, клирингийн гол систем болох DTC (Depository Trust Company)-д бүртгэгдэж, автоматжуулсан цахим платформоор дамжин арилжаалагдах эрхтэй болжээ.

Ингэснээр АНУ дахь брокер, хөрөнгө оруулагчид Эрдэнэ Ресурсийн хувьцааг шуурхай, найдвартай худалдан авах, борлуулах, төлбөр тооцоо хийх боломжтой болж, арилжааны үйл явц илүү хялбар, үр ашигтай болно.

Стратегийн ач холбогдол

Энэхүү үйл явдал нь компанийн хөрөнгө оруулагчийн баазыг өргөжүүлэх, олон улсын зах зээлд илүү нээлттэй, хүртээмжтэй болж буй томоохон алхам юм. Ингэснээр тус компани дэлхийн хамгийн том, хөгжингүй АНУ-ын хөрөнгийн зах зээлд илүү хялбар нэвтрэх боломж бүрдэж байна.

Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли:
“Баянхөндий алтны төслийн олборлолт эхлэхэд ойртож буй үед АНУ-ын OTCQB зах зээлд нэвтэрсэн нь хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэх, компанийн нэр хүндийг олон улсын түвшинд өсгөх чухал стратегийн алхам боллоо” хэмээн онцолжээ.

Нэмэлт мэдээлэл:

Эрдэнэ Ресурсийн хувьцааны ханш болон компанитай холбоотой бусад мэдээллийг www.otcmarkets.com цахим хуудаснаас авах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.