Теслагийн автомашины нийлүүлэлт буурлаа
Tesla компани хоёрдугаар улирлын автомашин нийлүүлэлтийн тайлангаа танилцууллаа. Тус компани энэ хугацаанд 384,122 автомашин нийлүүлсэн нь шинжээчдийн таамгаас доогуур, өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт боловч мэдээллийн дараа хувьцааны ханш нь өссөн байна.
Wall Street-ийн шинжээчид Tesla-г 390,000 орчим автомашин нийлүүлнэ гэж таамаглаж байсан ч бодит гүйцэтгэл нь энэ тоонд хүрсэнгүй. Түүнчлэн энэ нь 2023 оны хоёрдугаар улиралд нийлүүлж байсан 443,956 автомашинаас мэдэгдэхүйц буурсан дүн юм.
Нийлүүлэлт буурсан хэдий ч үйлдвэрлэлийн хувьд нийт 410,244 автомашин үйлдвэрлэжээ. Үүний дийлэнх буюу 396,835 ширхэгийг Model 3 болон Model Y загварууд эзэлж, эдгээрээс 373,728-г нь хэрэглэгчдэдээ нийлүүлсэн байна. Үлдсэн хэсгийг Cybertruck, Model S, Model X зэрэг бусад загвар бүрдүүлжээ.
Нийлүүлэлтийн тайлан таамагт хүрээгүй ч Tesla (NASDAQ: TSLA)-ийн хувьцааны ханш 5%-иар өсжээ. Нөгөө талаас, тайлан гарахаас өмнө JPMorgan "Tesla компани энэ онд материаллаг эрсдэлтэй (material risk) тулгарч болзошгүй" гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байв.
Tesla компани хоёрдугаар улирлын санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа 7-р сарын 23-нд зах зээл хаасны дараа олон нийтэд зарлах товтой байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй