Трампын татварын хөнгөлөлтийн тухай хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхимын санал хураалтаар орно
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын гишүүд өнөө орой Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан татварын хөнгөлөлтийн хуулийн төсөлд санал хураахаар зэхэж байна. Хөрөнгө оруулагчид болон олон нийт энэхүү томоохон хуулийн төслийн хувь заяаг анхааралтай ажиглаж байна.
Бүгд Найрамдах намын удирдлага хуулийн төслийг 7-р сарын 4-ний дотор батлах зорилт тавьсан ч, зарим хатуу байр суурьтай гишүүд улсын өрийг нэмэгдүүлэх зардлыг нь эсэргүүцсээр байгаа юм.
Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон хуулийн төслийг дэмжүүлэхийн тулд гишүүдтэйгээ яриа хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн. Үүнээс өмнө буюу 7-р сарын 1-нд Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намынхан тусгай санал хураалтаар уг хуулийг дэмжсэн бөгөөд энэ нь үндэсний өрийг 3.3-3.4 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх тооцоотой байна.
Нөгөө талаас, нам бус байгууллага болох Конгрессын Төсвийн Алба (CBO) уг хууль батлагдвал 12 сая орчим хүн эрүүл мэндийн даатгалаас хасагдах эрсдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа нь хуулийн төслийг тойрсон маргааныг улам хурцатгаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй