Онцлох бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн техник хандлага
Крипто:
Биткойны арилжаачид Decentralized бирж Derive дээр үнэ унах эрсдэлийг бодитой гэж үзжээ.
-
Одоогоор нийт опционы арилжааны 70% нь
85,000−85,000−
106,000 хооронд стрейк ханштай put опционоор хийгдсэн байна.
Таваар:
Мөнгөний үнэ 1.8%-иар буурч $35.99-д хүрсэн. Энэхүү уналтын шалтгаанууд:
-
Аюулгүй хөрөнгийн эрэлт буурсан: Израил, Ираны гал зогсоох хэлэлцээрээс үүдэн аюулгүй хөрөнгө рүү чиглэсэн эрэлт суларсантай холбоотой.
-
АНУ-ын бодлогын хүлээлт: АНУ-ын бондын өгөөж өсөж, Холбооны Нөөцийн Банкны хүүгийн бодлого зөөлрөхгүй гэсэн хүлээлт өссөн нь мөнгөний үнэ унах дарамтад оруулжээ.
Гэсэн ч шинжээчид энэ уналтыг зах зээлийн урт хугацааны өсөлтийн чиг хандлагад хамаарах түр ухралт гэж үзэж байна.
ETF (Биржээр арилжаалагддаг сан):
ARK Innovation ETF (ARKK) 4 сараас хойш 70%-иар өсөөд байна. Гэсэн ч BTIG-ийн шинжээч Жонатан Крински (CMT) дараах анхааруулгыг өгчээ:
“ARKK-ийн үнэ сүүлийн үед хэт хурдан өсөж, 50 өдрийн дундаж ханшаас 26%-иар давсан нь өмнөх 2 оронтой хувийн уналт дагуулж байсан жишээнүүдтэй адил байна. Тиймээс одоо ашгаа баталгаажуулж зарах нь зүйтэй” хэмээн анхааруулжээ.
Хувьцаа:
Estee Lauder-ийн хувьцааны хувьд Fairlead Strategies-ийн Кэти Стоктон (CMT) графикт өсөлтийн дохио өгч, "bullish breakout" үүсэж эхэлсэн нь богино хугацааны өсөлтийн боломж хайж буй momentum арилжаачдын анхаарлыг татаж байгааг онцлон дурджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй