S&P 500 индекс +2%-иар өссөн үед юуг анхаарах вэ?
Ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Израйл улс гал зогсоох хэлэлцээрт хүрснийг зарласны дараа хөрөнгийн зах зээл нааштай уур амьсгалтай байна.
Энэхүү хэлэлцээр мягмар гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ч талууд хэдхэн цагийн дараа нэгнийгээ хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаж эхэлсэн юм.
Гэсэн ч хөрөнгө оруулагчдад дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдахгүй нь гэсэн хүлээлт үүсэж S&P 500 индекс 2%-иар өссөн байна.
Мөн зах зээл дээр урт хугацааны технологийн хөшүүргүүд (хиймэл оюун ухаан, робот, крипто, шинэ инновацууд) болон бодлогын зөрчилдөөний (татварын өсөлт, төв банкны алдаа) тэмцэл өрнөж байна.
Эдгээрээс одоогоор технологийн өсөлт давамгайлж байна.
Голомт Капитал компаниас өгөх зөвлөгөө:
- Энэ үед хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь оновчтой шийдэл юм.
- S&P 500 индекс 4 сарын доод түвшнээс 25%-иар өссөн нь зах зээлийн итгэлийг нэмж байгаа ч, хэт өөдрөг хандлага нь эрсдэл дагуулж болзошгүй.
- Хиймэл оюун ухаан, зохицуулалтын шинэчлэл зэрэг өсөлтийн хүчин зүйлс байгаа ч тарифын бодит нөлөө зах зээлд бүрэн илрээгүй хэвээр байна.
Тиймээс зөвхөн индексийн өсөлтөд найдахын оронд, хөрөнгө оруулалтын багцаа илүү тэнцвэртэй, төрөлжсөн байдлаар бүрдүүлэхийг зөвлөж байна.
Үүнд:
- Алт, түүхий эд
- Тогтмол орлоготой үнэт цаас
- Альтернатив хөрөнгө
Ойрын үед зах зээлд хэлбэлзэл үүсэх магадлалтай тул урьдчилан сэргийлэх үүднээс хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь эрсдэлийг бууруулж, өгөөжийг тогтвортой байлгах түлхүүр байж чадна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй