АНУ Иранд агаарын цохилт өгсний дараа Биткойн $100,000-аас доош унав
АНУ Иранд агаарын цохилт өгсний дараа Биткойн $100,000-аас доош унав
Өчигдөр Биткойны ханш 5 сараас хойших хамгийн доод түвшинд хүрч, түр хугацаанд $99,000-аас доош орлоо. Ханш огцом унасны улмаас сүүлийн 24 цагийн дотор $1 тэрбум гаруй позиц албадан хаагдсан байна. Үүний 95% нь өндөр хөшүүрэг ашигласан худалдан авсан арилжаанууд байсан нь зах зээл хэт өртөмтгий байсныг харуулж байна.
Биткойн $99,000-аас доош орсон шалтгаан:
- АНУ Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөн
- Иран хариуд нь Хормузын хоолойг хаах талаар анхааруулсан /дэлхийн газрын тосны 20% энэ хоолойгоор дамждаг/
- JPMorgan: Хэрэв хоолой хаагдвал газрын тосны үнэ $130-д хүрч болзошгүй
- Инфляц 5%-д хүрч магадгүй гэсэн айдас нэмэгдсэн
Инфляц дахин өсөх эрсдэлийг харгалзан хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, криптогоос мөнгөө татаж эхэлжээ.
Өнгөрсөн 7 хоногийн эхээр Spot Bitcoin ETF-д $1.04 тэрбумын урсгал орсон бол долоо хоногийн сүүлчээр бараг бүрэн зогсож, баасан гарагт ердөө $6.4 саяд хүрсэн.
Биткойн ба криптовалютын зах зээл нь геополитикийн хурцадмал байдал, инфляцаас хамаарах болсныг энэ удаагийн огцом хэлбэлзэл тод харууллаа. Мөн уламжлалт хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, хэт өндөр хөшүүрэгтэй наймаа нь зах зээлийг улам тогтворгүй болгож байгааг баталсан үйл явдал боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй