Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Швейцарийн бодлогын хүү 0.0% боллоо

Швейцарийн бодлогын хүү 0.0% боллоо

Швейцарийн бодлогын хүү 0.0% боллоо

Өчигдөр Швейцарийн Төв Банк бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулж, 0 хувь болголоо.

Бодлогын хүүг бууруулсан шалтгаан

Энэ нь инфляцын дарамт буурч, дефляц үүсэж эхэлсэнтэй холбоотой юм. Тус улсын инфляц 5-р сард -0.1% буюу эдийн засаг нь дефляцтай гарсан.

Гол шалтгаан нь швейцар франкийн ханш чангарснаар импортын бараа хямдарч, хэрэглээний үнийн индекс буурсантай холбоотой. Швейцарь нь жижиг, нээлттэй эдийн засагтай орон тул валютын ханш нь инфляцад ихээхэн нөлөөлдөг юм.

Ирээдүйн төлөв ба сорилтууд

Төв банк 2025 оны инфляцыг дунджаар 0.2%, 2026 онд 0.5% гэж тооцоолж байгаа ч гадаад орчны тодорхойгүй байдал, валютын ханшийн өсөлт нь сорилт дагуулж байна.

Хэрэв инфляц дунд хугацаанд сэргэхгүй байвал Швейцарийн Төв Банк бодлогын хүүг цаашид -0.25% хүртэл бууруулах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Сөрөг хүүгийн бодлогын үр дагавар

Гэсэн ч сөрөг хүүгийн бодлого нь дараах хүндрэлүүдийг дагуулдаг:

  • Арилжааны банкнуудын зээлийн маржин буурах

  • Хадгаламж эзэмшигчдийн өгөөж багасах

  • Урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.