Ард Санхүүгийн Нэгдэл ХК 15.1%-ийн хувьцаагаа худалдаж авна
Улаанбаатар – Ард Санхүүгийн Нэгдэл ХК (MSE:AARD) нийт хувьцааныхаа 15.1%-тай тэнцэх 4.3 сая гаруй ширхэг хувьцааг зах зээлээс буцаан худалдан авч, эзэмшилдээ төвлөрүүлснээ албан ёсоор мэдэгдлээ.
Тус компани энэхүү худалдан авалтыг өмнө нь зарласан нөхцөлийн дагуу хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй Хөвсгөл ХК-ийн (MSE:HVL) 20 ширхэг хувьцааг өөрийн компанийн 1 ширхэг хувьцаагаар солилцох саналыг хэрэгжүүлжээ.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь зах зээл дэх хамгийн том хувьцааны төвлөрлийг өөртөө бий болгож байна. Тус компанийн удаах том хувьцаа эзэмшигчээр 8.77%-ийн эзэмшилтэй Ардын Тэтгэврийн Данс ХХК хэвээр үлдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй