Тайвань улс Хятадын Huawei болон SMIC компаниудыг хар жагсаалтандаа орууллаа
Тайван улс Хятадын тэргүүлэх чип үйлдвэрлэгчид болох Huawei болон SMIC-ийг өөрийн “Стратегийн өндөр технологийн бараа бүтээгдэхүүний хар жагсаалт”-д нэмснээ зарлалаа.
Жагсаалтад орсон байгууллагууд руу бүтээгдэхүүн экспортлохын тулд Тайваний компаниуд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Тайваний Олон улсын худалдааны газар уг хоёр компанийн гадаад охин компаниудын хамт 601 шинэ гадаад нэгжийг үндэсний аюулгүй байдал, зэвсгийн түгээлттэй холбоотойгоор хар жагсаалтад оруулсан гэж мэдэгдсэн байна.
Huawei ба SMIC нь АНУ-ын хар жагсаалтад аль хэдийн орсон бөгөөд хиймэл оюун ухаанд ашиглагддаг чипүүдэд тавигдаж буй хатуу хяналтад өртөөд буй. TSMC зэрэг Тайванийн тэргүүлэх чип үйлдвэрлэгчид аль хэдийн АНУ-ын экспортын хязгаарлалтыг дагаж мөрдөж байгаа ч энэхүү хар жагсаалт нь одоо мөрдөгдөж буй журамд цоорхой үлдэхээс сэргийлсэн алхам гэж шинжээчид дүгнэж байна.
- Өнгөрсөн жил TSMC-аас үйлдвэрлэсэн чип Huawei-ийн хиймэл оюун ухааны картанд илэрч, АНУ-ын Худалдааны яамнаас Huawei-д чип нийлүүлэхийг зогсоох тушаал гаргасан.
- Энэ асуудлын хүрээнд TSMC 1 тэрбум ам.долларын торгууль хүлээх эрсдэлтэй болжээ.
- Huawei нь Nvidia-ийн AI чипүүдийг орлох хувилбар боловсруулахыг зорьж байгаа ч экспортын хязгаарлалт, дотоодын чип үйлдвэрлэлийн хүрэлцээгүй байдал нь тэдний дэвшилд саад болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй