Мандал Даатгал 5%-ийн хувьцаагаа эргүүлэн худалдан авна
Мандал даатгал ХК (MSE: MNDL) компани 31.2 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 5%-тай тэнцэх хэмжээг эргүүлэн худалдан авч, халааслах шийдвэр гаргалаа. Худалдан авах ажиллагаа 6 сарын 26 хүртэл багцаар болон зах зээлээс хийгдэх юм.
- Компанийн хувьцааны эзэмшлийг харахад 80.86%-ийг томоохон 4 хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бол үлдсэн 19.14%-ийг 14,400 гаруй жижиг хөрөнгө оруулагч эзэмшдэг.
- Өдрийн дундаж арилжаа 2024 онд 6.8 сая төгрөгтэй буюу идэвх сул байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Харин 5 сараас хойш хувьцааны багц арилжаа идэвхтэй өрнөж, гурван удаагийн хэлцлээр нийт 154.8 сая ширхэг буюу хувьцааны бараг 25% нь 11.2 тэрбум төгрөгөөр зарагдсан байна.
Эх сурвалж: Market Info
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй