Израил, Ираны мөргөлдөөний хариуд бид юу хийх вэ?
Израил, Ираны цөмийн объект руу довтолсны дараа нөхцөл байдал хурцдаж Иран эргүүлэн хариу цохилт өгсөн билээ.
Үүний улмаас хувьцааны зах зээл унаж, газрын тосны үнэ огцом өсөв. Тодруулбал, Брент нефть 7%-иар өсөж, баррель нь $73-д хүрсэн бол АНУ, Европ, Азийн голлох индексүүд 1–2%-иар буураад байна.
Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, газрын тосны үнэ $100 давж, инфляц өсөх, төв банкнуудын хүүг бууруулах төлөв хойшлогдох, зах зээлийн уналт үргэлжлэх эрсдэлтэй байгаа юм.
Хэрэв Хормүзийн хоолой (дэлхийн газрын тосны 20% дайран өнгөрдөг) түр хугацаанд хаагдвал энэ эрсдэл улам нэмэгдэнэ.
Тиймээс хөрөнгө оруулагчид сандралгүй, сахилга баттай байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнд:
- Хэт хариу үйлдэл үзүүлэхгүй байх
- Алт, эрүүл мэнд, хүнсний салбар зэрэг хамгаалалтын хөрөнгөд төвлөрөх
- Үнэ хэлбэлзэж байсан ч тогтмол хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх
- Газрын тосны үнэ, төв банкны шийдвэрүүд, дипломат үйл явцыг анхааралтай ажиглах нь зүйтэй.
Түүхэн хугацаанд хөрөнгийн зах зээл ийм хямралуудыг давж ирсэн. Тиймээс хэтийн зорилгоо баримталж, хямралын үед ч боломж хайх нь хамгийн зөв хандлага юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй