Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын эдийн засаг сэргэж эхэлсэн ч болгоомжлох хэрэгтэй

Хятадын эдийн засаг сэргэж эхэлсэн ч болгоомжлох хэрэгтэй

Хятадын эдийн засаг сэргэж эхэлсэн ч болгоомжлох хэрэгтэй

Хятадын жижиглэн худалдаа 2025 оны 5 сард 6.4%-иар өссөн хэрэглээ сэргэж буйг харууллаа. Энэхүү өсөлт нь Хөдөлмөрийн болон Луу завины баярын үеэр иргэд худалдан авалт их хийсэнтэй холбоотой.

Харин үйлдвэрлэлийн өсөлт 5.8% саарч, хөрөнгө оруулалт 3.7%-тай гарсан нь хүлээлтээс доогуур байлаа. Мөн хэрэглээний үнэ 0.1%-иар унаж, үйлдвэрлэгчдийн үнэ (PPI) 3.3%-иар буурсан нь дефляц үргэлжилж буйг харуулж байна.

Гадаад худалдаанд АНУ руу чиглэсэн экспорт 34%-иар унасан ч Зүүн Өмнөд Ази, Европ, Африк руу илгээсэн барааны өсөлт энэ уналтыг нөхөв. Ерөнхийдөө, хэрэглээ өсөж, ажилгүйдэл буурч буй нь сэргэлтийн шинж ч үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, үнийн уналтын үзүүлэлтүүд эдийн засагт болгоомжтой хандах шалтгаан хэвээр байгааг харуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.