Шинжээчдийн 2-р улирлын макро эдийн засгийн төсөөлөл
Монголбанк улирал бүр банкнуудын эдийн засагчид, үнэт цаасны компаниудын шинжээч нарын дунд Монгол улсын макро эдийн засгийн төлөвийн талаар судалгаа явуулдаг ба үр дүнг нэгтгэн танилцуулж байна.
2025 оны II улирал болон 2026 оны I улирлын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг харьцуулав.
Үзүүлэлт |
2025 оны II улирал |
2026 оны I улирал |
---|---|---|
Инфляц |
9.8% |
10.0% |
Эдийн засгийн өсөлт |
4.0% |
4.6% |
Бодлогын хүү |
12.0% |
11.6% |
Зээлийн хүү |
17.2% |
17.3% |
2025 оны I улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.8%-д хүрч, өмнөх улирлын шинжээчдийн таамаглалтай бараг дүйцсэн дүнтэй гарлаа. Шинжээчид цаашид инфляц ижил түвшинд хадгалагдаж, 2025 оны II улиралд мөн 9.8%, харин нэг жилийн дараа буюу 2026 оны I улиралд 10.0% хүрнэ гэж төсөөлж байна. Энэ нь инфляц өсөх хандлага үргэлжилж болзошгүйг илтгэж байгаа юм.
Эдийн засгийн бодит өсөлтийн хувьд 2025 оны I улиралд жилийн дүнгээр 2.4% болж, шинжээчдийн өмнөх таамаглалын дунджаас 2.5 нэгж хувиар доогуур гарсан нь анхаарал татаж байна. Гэсэн ч ирээдүйн төлөв өмнөхөөс өөдрөг хэвээр байгаа бөгөөд шинжээчид 2025 оны II улиралд эдийн засгийн өсөлт 4.0%, 2026 оны I улиралд 4.6% болж нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Мөн Монголбанкны бодлогын хүү 2025 оны II улиралд дунджаар 12.0%, дээд тал нь 13.0%, доод тал нь 11.0% байх төлөвтэй байгаа бол 2026 оны эхний улиралд бодлогын хүү бага зэрэг буурч 11.6% болж буурах хүлээлттэй байна. Энэ нь инфляцын дарамт үргэлжилж буй хэдий ч мөнгөний бодлого аажмаар зөөлрөх боломжтойг харуулж байна.
Товчхондоо, инфляц өндөр түвшинд хадгалагдах ч эдийн засгийн өсөлт сэргэх төлөвтэй, мөн бодлогын хүү бага зэрэг буурна гэсэн хүлээлт эдийн засгийн орчныг тодорхойлж байна.
Эх сурвалж: Монголбанк
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй