RIO TINTO ОЮУ ТОЛГОЙН ӨМНӨД БҮСЭЭС ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛНЭ
Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд стратегийн өөрчлөлт орж, Rio Tinto компани эхний ээлжинд хоёрдугаар бүсийн өмнөд блокоос олборлолтоо эхлүүлэхээр шийдвэрлэлээ.Энэ нь тус компанийн болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан “Оюу Толгой” ХХК-ийн лиценз эзэмших нөхцөлтэй холбоотой маргаан үргэлжилж буйтай холбоотой юм.
- Мөн Entrée Resources-ийн талбайд төлөвлөсөн ажлыг түр хугацаанд зогсоох шийдвэр гарсан нөлөөлжээ.
- Rio Tinto компанийн 2028–2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлох зорилт хэвээр байгаа ч олборлолтыг тасралтгүй явуулахын тулд хоёрдугаар бүсийн өмнөд хэсгийг түрүүлж ашиглалтад оруулахаар болсон байна.
Нэгдүгээр бүсийн хөндлөн нэвтрэлтийн ажил дөнгөж эхэлж байгаа үед ийм шийдвэр гаргасан нь эрсдэлийг бууруулах бодлогын хүрээнд хийгдсэн алхам аж.Гэхдээ нэгдүгээр бүсийн зарим хэсэгт хязгаарлагдмал хүрээнд ажил үргэлжилж байгаа юм байнаХарин Entrée Resources компанийн хувьд лиценз шилжүүлэх ажил удааширч буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.Тус компанийн гүйцэтгэх захирал Стивен Скотт “Шивээ Толгой” болон “Жавхлант” талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх асуудал 2025 оны хоёрдугаар сард эхэлсэн ч өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүйг онцолсон байна.Скоттын хэлснээр энэхүү лицензийн шилжүүлэг нь 2008 оны хөрөнгө оруулалтын гэрээ болон 2009 оны Оюу Толгойн гэрээнд тусгагдсан зайлшгүй биелүүлэх нөхцөл юм байна.Хэрэв “Lift 1” нэртэй олборлолтын бүсийн ажил саатвал зардал нэмэгдэж, төслийн хугацаа хойшлох, улмаар Entrée компанийн санхүүгийн үзүүлэлт болон хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэлээ.
Оюу Толгой нь дэлхийн зэс, алтны томоохон ордуудын нэгт тооцогддог бөгөөд Rio Tinto компанийн өсөлтийн стратегийн салшгүй хэсэг төдийгүй Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байна.
Ил уурхайгаас олборлолт 2011 онд эхэлж, баяжмалын экспорт 2013 онд хийгдсэн бол гүний уурхайн олборлолт 2023 оноос эхэлж, төсөл хоёрдугаар шатандаа шилжсэн билээ.Rio Tinto 2025 онд 780–850 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн ч Entrée бүсийн лицензийн маргаан богино хугацаанд шийдэгдэх эсэх нь төслийн дараагийн шатны явцад шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй