Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

UBS: Алтны ханш түр зуур тогтворжсон нь өсөлтийн дохио байж болзошгүй

UBS: Алтны ханш түр зуур тогтворжсон нь өсөлтийн дохио байж болзошгүй

UBS: Алтны ханш түр зуур тогтворжсон нь өсөлтийн дохио байж болзошгүй

Алтны ханш 4 сарын сүүлээр $3,500 хүрч түүхэн дээд түвшиндээ хүрч, тодорхой бүсэд арилжаалагдаж байна. UBS-ийн шинжээчид үүнийг дараагийн өсөлтийн шатны эхлэл хэмээн үзэж алтны өсөлтийн хандлага хэвээр байна гэдгийг онцолж байна.

UBS-ийн харилцагчдадаа илгээсэн тэмдэглэлд, АНУ-ын тариф болон Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлого, эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг тодорхойгүй нөхцөл байдалд алт онцгой анхаарал татаж байна гэжээ.

Мөн UBS-ийн шинжээчид зах зээлийн хөрвөх чадвар (liquidity) нь алтны үнийг хүчтэй өдөөж болзошгүйг анхааруулсан байна.

Өөрөөр хэлбэл, харьцангуй бага хэмжээний арилжаа ч ханшид нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм.

Тэд "Компаниуд эрсдэлээ хаах зорилгоор алт авч байна. Мөн ETF руу урсаж буй хөрөнгө, эрэлт харьцангуй тогтвортой байгаа нь зах зээлд байгаа алтны хүртээмжийг хязгаарлаж өсөлтийг дэмжих хүчин зүйл болж байна" гэжээ.

UBS-ийн тайланд платин болон палладий зэрэг цагаан үнэт металлууд руу хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг дурдсан байна. Платин нь алт, мөнгийг гүйцэж огцом өсөлт үзүүлж байгаагаас зах зээлд тэнцвэргүй, дарамттай шинж тэмдэг илэрч эхэлжээ.

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.