АНУ, Хятадын худалдааны гэрээ “дууссан” гэж Трамп мэдэгдлээ
Энэ долоо хоногийн эхээр Лондонд болсон хоёр өдрийн хэлэлцээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятадтай байгуулсан худалдааны гэрээ “дууссан” гэж Truth Social хуудсандаа мэдэгдэв.
Тэрбээр “Хятадтай байгуулсан гэрээ бүрэн дууссан. Зөвхөн Ши Жиньпин бид 2-ын эцэслэн батлах хэсэг үлдсэн. Бидний харилцаа сайн” байгаа гэжээ.
Түүний хэлснээр, АНУ нь Хятадаас ховор металл, соронз зэрэг стратегийн бүтээгдэхүүн авах эрхтэй болох бол хариуд нь Хятадын оюутнууд АНУ-ын коллеж, их сургуульд суралцах боломжтой болох ажээ.
Трамп мэдэгдэлдээ:
- АНУ Хятадаас оруулж буй бараанд нийт 55% татвар ногдуулна.
- Хятад АНУ-ын бараанд 10% татвар ногдуулна
гэж дурдсан байна.
Мягмар гарагт болсон хоёр улсын албаныхны уулзалтын дараа АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник “Энэ зохицуулалт нь өнгөрсөн сард Женевт байгуулсан хэлэлцээрийн суурин дээр агуулга нэмсэн” хэмээжээ.
Женевийн хэлэлцээр нь Хятадын стратегийн түүхий эдийн экспортын хязгаарлалтаас үүдэн гацсан юм. Үүний хариуд АНУ-ын зүгээс хагас дамжуулагчийн загварын программ хангамж, агаарын тээврийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохыг хориглосон экспортын хяналтыг тавьсан юм.
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй