Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монгол Улсын 5 сарын инфляц 8.3 хувьтай гарчээ.

Монгол Улсын 5 сарын инфляц 8.3 хувьтай гарчээ.

Монгол Улсын 5 сарын инфляц 8.3 хувьтай гарчээ.

Үүнээс 2.3 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй байжээ. Мөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн байна.

Үнийн өсөлтөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн нэмэгдэл хамгийн их буюу 2 нэгж хувийн нөлөө үзүүлжээ.

Өнгөрсөн онд цахилгааны үнийг нэмсэн нь 2025 он хүртэл инфляцад үргэлжлэн нөлөөлөх төлөвтэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцолсон байна.

Мөн хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.6 нэгж хувийн нөлөө үзүүлсэн бол махан бүтээгдэхүүний үнэ 5 сард өмнөх сараас 6.1 хувиар, такси, гурил, будааны үнэ 3.8 хувиар тус тус өссөн нь инфляцад нөлөөлжээ.

Улаанбаатар хотын хувьд инфляцын түвшин 9.4 хувь хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Монголбанкны зүгээс эрэлт талаас шалтгаалсан инфляц эрчимжиж байгаатай уялдуулан мөнгөний бодлогын тохируулга хийх шаардлагатай гэж үзэж байна.

Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляц буурах эсэх нь гадаад орчны нөхцөл байдал, тээвэр ложистикийн хүндрэл, түүхий эдийн үнэ, цаг уурын нөхцөл зэргээс шалтгаална.

Төсвийн алдагдал нь Covid-19 цар тахлын дараах хэтэрсэн зарлагын үр дүн бөгөөд ойрын хугацаанд нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж болзошгүйг Монголбанкны Ерөнхийлөгч анхааруулжээ.

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.