Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМП ЛОС АНЖЕЛЕСТ ЦЭРГИЙН ХҮЧ ИЛГЭЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ – ӨМНӨД КАЛИФОРНИ ДАХЬ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХУРЦАДЛАА

ТРАМП ЛОС АНЖЕЛЕСТ ЦЭРГИЙН ХҮЧ ИЛГЭЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ – ӨМНӨД КАЛИФОРНИ ДАХЬ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХУРЦАДЛАА

ТРАМП ЛОС АНЖЕЛЕСТ ЦЭРГИЙН ХҮЧ ИЛГЭЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ – ӨМНӨД КАЛИФОРНИ ДАХЬ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХУРЦАДЛАА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Калифорнид Цагаачлал, гаалийн албаны (ICE) эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, нийтийн эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан Лос Анжелес хот руу 700 орчим тэнгисийн цэргийг илгээх шийдвэр гаргалаа. Цэргийн хүчийг Twentynine Palms болон Camp Pendleton-ийн баазуудаас татан оролцуулах юм.

Энэхүү шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Пит Хегсет албан ёсоор зарлахдаа "Цэргийн хүч нь холбооны байгууллагын ажилтнууд болон төрийн өмчийг хамгаалах, мөн тус бүсэд үүрэг гүйцэтгэж буй Үндэсний гвардийн 300 гишүүнд дэмжлэг үзүүлэх зорилготой" гэж мэдэгдэв.

Эсэргүүцлийн хөдөлгөөн нь ICE-ийн явуулсан цагаачдын баривчилгаанаас үүдэлтэй бөгөөд амралтын өдрүүдэд нөхцөл байдал эрс хурцаджээ. Жагсагчид 101-р хурдны замыг хааж, Waymo компанийн автомат жолоодлогот автомашинуудыг шатаах зэрэг ноцтой үйлдэл гаргасан байна. Энэ үеэр Австралийн нэгэн сэтгүүлч резинэн суманд өртөж гэмтсэн тухай мэдээлэл байна.

Харин Калифорни мужийн Амбан захирагч Гэвин Ньюсом, Лос Анжелес хотын дарга Карен Басс нар холбооны засгийн газрын энэ үйлдлийг эрс буруутгав. Тэд уг ажиллагааг "Үндсэн хууль зөрчсөн, хууль бус оролцоо" хэмээн нэрлээд, засгийн газрын эсрэг хуулийн дагуу зарга мэдүүлэхээ мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп энэхүү шүүмжлэлийг үл хайхран, "Лос Анжелес хот бүрэн хяналтаас гарсан" тул эмх журмыг сэргээхэд цэргийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсээр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.