Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

BAIRD: TESLA КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭГ "СААРМАГ" ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛАН БУУРУУЛЛАА

BAIRD: TESLA КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭГ

BAIRD: TESLA КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭГ "СААРМАГ" ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛАН БУУРУУЛЛАА

Baird хөрөнгө оруулалтын байгууллага Tesla (NASDAQ: TSLA) компанийн хувьцааны үнэлгээг “Худалдан авах” түвшнээс “Саармаг” болгон бууруулж, компанийн ойрын хугацааны төлөв байдалд “олон тодорхойгүй хүчин зүйл байгаа” хэмээн онцолжээ. Энэ мэдээллийн улмаас TSLA-ийн хувьцаа зах зээл нээгдэхээс өмнөх арилжаагаар 1.8%-иар унасан байна.Тус компанийн улирлын тайлан хангалтгүй байсан ч хувьцааны ханш 24%-иар өссөн нь зах зээл дээр "өндөр хүлээлт" байгааг харуулж байна. Шинжээчид үүнийг зургадугаар сард хямд үнэтэй шинэ загвар болон роботакси үйлчилгээ танилцуулагдахтай холбоотой хэт өөдрөг хүлээлт бий болсон гэж үзжээ.

Тус байгууллага үнэлгээг бууруулах болсон хэд хэдэн шалтгааныг дурдсанд:

  • Хэт өндөр хүлээлт

  • Гол удирдагчтай холбоотой эрсдэл (Key-man risk)

  • Өрсөлдөөн ширүүсэж буй байдал зэрэг оржээ.

Ялангуяа Baird-ийн зүгээс Tesla-ийн Гүйцэтгэх захирал Илон Маскийн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай тогтоосон харилцаа нь брэндийн үнэлэмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж, компанийг тойрсон тодорхойгүй байдлыг улам гүнзгийрүүлж байгааг онцолсон байна.

Харин роботакси үйлчилгээний тухайд Baird "маш өндөр хүлээлттэй байгаа ч өрсөлдөөн эрчтэй нэмэгдэж байна" гэж анхааруулжээ. Илон Маск 2026 оны хоёрдугаар хагасаас "зам дээр хэдэн зуун мянган роботакси" гаргана гэж мэдэгдсэн ч Baird-ийн зүгээс ердөө 6,000 ширхэг байх боломжтой хэмээн таамаглаж байна. Үүнтэй уялдуулан роботакси бизнес нь “хүлээлттэй харьцуулахад амаргүй, мөн ашиг багатай” байж болзошгүй гэж дүгнэжээ.

Түүнчлэн АНУ-ын цахилгаан автомашины татварын хөнгөлөлт хүчингүй болсон нь 2026 оны нийлүүлэлтийн тооцоололд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж, зорилтот тоонуудаа дараах байдлаар бууруулжээ:

  • 2025 оны 2-р улирал: 377,000 (зах зээлийн дундаж хүлээлт 404,800)

  • 2025 он нийт: 1.72 сая (зах зээлийн төсөөлөл 1.70 сая)

  • 2026 он: 2.19 сая (зах зээлийн төсөөлөл 2.06 сая)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.