Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ, ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ҮР ДҮНТЭЙ БОЛЛОО.

АНУ, ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ҮР ДҮНТЭЙ БОЛЛОО.

АНУ, ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ҮР ДҮНТЭЙ БОЛЛОО.

Лондон хотноо болсон АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх өндөр түвшний уулзалт эерэг уур амьсгалтай өндөрлөж, хоёр талын харилцаанд ахиц гарсныг илтгэлээ.Уулзалтад АНУ-ын талаас өндөр түвшний төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хэ Лифэн тэргүүтэй албаныхан оролцов. АНУ-ын төлөөлөгчид уулзалтыг "үр дүнтэй", "сайхан боллоо" хэмээн дүгнэсэн нь хэлэлцээрийн явц нааштай байгааг харуулж байна.

Энэхүү уулзалт нь өнгөрсөн сард Женевт хүрсэн урьдчилсан тохиролцооны дараах анхны албан ёсны яриа хэлэлцээр бөгөөд ирэх мягмар гарагт үргэлжлэхээр төлөвлөгджээ.

Дэлхийн хоёр том эдийн засгийн худалдааны хэлэлцээр амжилттай болох нь геополитикийн тогтвортой байдлыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чухал ач холбогдолтой юм.Энэхүү хэлэлцээрийн зэрэгцээ, олон улсын зах зээл энэ долоо хоногт гарах АНУ-ын Хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн тайланг анхааралтай ажиглаж байна. Энэ нь инфляцын түвшнийг харуулах гол үзүүлэлт бөгөөд АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (Fed) бодлогын хүүтэй холбоотой цаашдын шийдвэрт шууд нөлөөлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.