Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМП ЛОС АНЖЕЛЕСТ БОЛСОН ҮЙМЭЭНИЙГ ДАРУУЛАХААР 2,000 ЦЭРЭГ ИЛГЭЭЛЭЭ

ТРАМП ЛОС АНЖЕЛЕСТ БОЛСОН ҮЙМЭЭНИЙГ ДАРУУЛАХААР 2,000 ЦЭРЭГ ИЛГЭЭЛЭЭ

ТРАМП ЛОС АНЖЕЛЕСТ БОЛСОН ҮЙМЭЭНИЙГ ДАРУУЛАХААР 2,000 ЦЭРЭГ ИЛГЭЭЛЭЭ

Бямба гарагт Лос Анжелес хотын зүүн өмнөд хэсэгт Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцэгчид болон Холбооны аюулгүй байдлын агентуудын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөн юм. Энэ үеэр зарим эсэргүүцэгчид Мексикийн туг барьсан байжээ.

Мөн тэр шөнө 60 орчим хүн оролцсон хоёр дахь эсэргүүцлийн хөдөлгөөн болж, "ICE буюу цагаачлалын цагдаа нарыг Л.А.-гаас гарга!" гэсэн уриаг хэлж байжээ.

Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2,000  цэргийг  Лос Анжелест болсон үймээнийг даруулахаар руу илгээсэн байна.  

Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт, хэрэв хүчирхийлэл үргэлжилсээр байвал Пентагон цэргийн ажиллагаа явуулахад бэлэн гэдгийг анхааруулж, тэнгисийн явган цэргүүд "өндөр түвшний бэлэн байдалд" байгааг мэдэгдсэн байна.Цагаан ордноос “Трампын засаг захиргаанаас үндэсний хамгаалагчдыг "хууль бус байдлыг зогсоох" зорилгоор илгээсэн гэж мэдэгдсэн юм.Харин Калифорни мужийн захирагч Гавин Ньюсом энэхүү шийдвэрийг "санаатайгаар өдөөсөн үйлдэл" хэмээн нэрлэж байна. Тэрээр X платформд “Трамп үндэсний хамгаалагчдыг "хууль сахиулагчид дутагдсанаас бус шоу хийх зорилгоор илгээж байна" гэж бичжээ.Мөн тэрээр "Америк өөрийн иргэдийн эсрэг цэрэг илгээж байгаа нь "төөрөгдөл" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.Харин Трамп Truth Social платформд бичихдээ "Ньюсом болон Лос Анжелес хотын захирагч Кэрин Басс нар өөрсдийн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Холбооны Засгийн газар асуудлыг шийдэж, үймээн самууныг зохицуулна!" гэсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.