Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

S&P 500 ИНДЕКСЭД ӨСӨХ ОРОН ЗАЙ БИЙ

S&P 500 ИНДЕКСЭД ӨСӨХ ОРОН ЗАЙ БИЙ

S&P 500 ИНДЕКСЭД ӨСӨХ ОРОН ЗАЙ БИЙ

S&P 500 индекс түүхэн дээд хэмжээндээ ойртож сэргэсний дараа Wallstreet-н стратегичид тус индекс цаашид ч өсөх орон зайтай гэж үзэж байна.Deutsche Bank-ийн дэлхийн тэргүүлэх стратегич Банким Чадха, S&P 500 индексийн 2025 оны эцсийн зорилтот түвшнийг 6,150-аас 6,550 болгож ахиулжээ.Өмнө нь тэрээр ерөнхийлөгч Трампын тарифын хатуу бодлогын улмаас зорилтот түвшнийг 7,000-аас 6,150 болгож бууруулаад байсан юм.Гэвч одоо АНУ-ын дундаж үр дүнтэй тарифын хэмжээ 4 сарын оргил үеэс буурч эхэлсэн учраас Чадха энэ онд S&P 500 компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөх сөрөг хүчин зүйлс багассан гэж үзэж байна.Өмнө нь тэрээр тарифын улмаас хувьцааны суурь үзүүлэлтүүдэд нөлөөлөх 9 төрлийн эрсдэлийг нэрлэж байвХарин одоо S&P 500 индексийн нэгж ашиг (EPS)-ийг 2025 онд $267 хүрнэ гэж таамаглаж байна.Өмнөх таамаг нь $240 байсан юм.Чадха хэлэхдээ “тарифын шууд болон шууд бус дарамтууд ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөө мэдэгдэхүйц багассан” гэжээ.S&P 500 индексийн энэ оны таамаг дунджаар 6,100 орчим ам.доллар дээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.