Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ELON MUSK БОЛОН TRUMP-Н ЗӨРЧИЛДӨӨН ХУРЦАДЛАА

ELON MUSK БОЛОН TRUMP-Н ЗӨРЧИЛДӨӨН ХУРЦАДЛАА

ELON MUSK БОЛОН TRUMP-Н ЗӨРЧИЛДӨӨН ХУРЦАДЛАА

Энэ нь Илон Маск болон Дональд Трампын улс төрийн зөрчил, Tesla-ийн борлуулалт тааруу байгаатай холбоотой.Сүүлийн өдрүүдэд 2 эрхмийн маргаан нийгмийн сүлжээнд ил болоод байна.Маск Трампын шинэ төсвийн хуулийг “балиар гажуудал” хэмээн тодорхойлж, Конгрессыг “энэ хуулийг унагахыг” уриалсан.Трамп хариуд нь Маскийг “галзуурсан” хэмээн нэрлэж, түүний компаниудад ногдож буй тэрбум тэрбумаар хэмжигдэх Засгийн газрын гэрээ, татаасыг зогсоохоо анхааруулсан юм.“Төсвөө хэмнэх хамгийн хялбар арга бол Илоны татаасыг зогсоох” хэмээн Трамп Truth Social дээр мэдэгджээ.Элон Маск хариуд нь X платформ дээр “Тэг л дээ, үзээд алдаарай” хэмээн дайрч, зөрчлийг улам хурцатгав.

Энэхүү улс төрийн маргаанаас гадна Tesla компанийн Европ, Хятадын зах зээл дэх борлуулалт буурсан нь компанийн ирээдүйн орлого, өсөлтийн төлөвт эрсдэл үзүүлж байна.

Зарим шинжээчид ирэх сард Остин хотод танилцуулагдах роботакси төслөөс эерэг нөлөө хүлээж буй ч богино хугацаанд улс төрийн тогтворгүй байдал, эрэлтийн уналт нь хувьцааны үнэ цэнийг доройтуулах хүчин зүйл хэвээр байна.Tesla-ийн хувьцаа ийнхүү улс төр, бизнесийн олон талт дарамтад орж, зөвхөн цахилгаан автомашины салбарт төдийгүй сансар судлал зэрэг Маскийн олон  бизнест сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.