ПУТИН ТРАМПТАЙ УТСААР ЯРЬЖ “ОЙРЫН ХУГАЦААНД ЭНХ ТАЙВАН ТОГТОХГҮЙ” ГЭВ.
Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 75 минутын туршид утсаар ярилцахдаа Украйны нисэх онгоцнуудын дайралт, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцжээ.
Трампын хэлснээр, энэ нь “сайн яриа” байсан ч “шууд энх тайван тогтоох яриа биш” байж.
Трамп, Ерөнхийлөгч Путин “Украйны халдлагад “заавал хариу барина” гэдгээ хүчтэй илэрхийлсэн бол, Ираныг цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэгт тэд санал нэгдсэн гэв.
Путин цаашид Ираны асуудлаар хэлэлцээ хийхэд оролцож, хурдан шийдэлд хүрэхэд тусална гэж санал тавьжээ.
Трамп өмнө нь Ерөнхийлөгч болбол Орос-Украйны дайныг нэг өдрийн дотор дуусгана гэж амлаж байсан юм. Гэвч энэхүү зорилго нь биелээгүйгээр барахгүй хоёр орны зөрчил улам гүнзгийрч байна.
Мөн Трампын Путинд хандах өмнөх болгоомжтой байр суурь сүүлийн үед илүү шүүмжлэлтэй болж, Оросын удирдагчийг "солиорсон" гэж хэлсэн нь анхаарал татаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй