TRADING IDEA 2025 #2- TSX: ERD | MSE: ERDN
Бид юуг санал болгов:
Erdene Resource Development Corporation (ERD) бол Канадын хөрөнгийн бирж (TSX: ERD) болон Монголын хөрөнгийн бирж (MSE: ERDN)-д бүртгэлтэй, Монголд үнэт ба үндсэн металлын томоохон, өндөр агуулгатай, гадаргууд ойр ордуудыг олж илрүүлэх, эзэмших, хөгжүүлэх чиглэлээр ажилладаг хайгуулын компани юм. Khundii Minerals District (KMD) гэх стратегийн чухал бүс нутгийг нээсэн. Энэ бүс нутагт:
- Bayan Khundii (BK),
- Altan Nar (AN),
- Dark Horse Mane (DH) зэрэг алтны ордууд,
- Zuun Mod (ZM) зэс-молибденийн орд,
- Өөр бусад ирээдүйтэй илрэлүүд багтана.
Бүтээгдэхүүний онцлог:
- Алтны үнэ өсөхөд борлуулалтын орлого нэмэгдэнэ
- Монгол Улсад урт хугацааанд ажилласан, байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцоо болон нийгмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн
- Алт, зэс, молибденийн үнэ өсөхийн хэрээр компани ашигтай ажиллана
- Алт, зэс, молибдений ордуудын олборлолт удахгүй нэмэгдэнэ.
Ханшийн боломжит техник хандлагууд:
- Түүхэн хугацааны өгөгдлийг харахад 2010, 2017, 2020 оны өсөлтийн үед арилжааны volume өндөр байсан. Өнөөгийн нөхцөл байдалд харахад volume хараахан өмнөх өсөлтийн үеүдийн хэмжээнд хүрээгүй байгаа. Үүнээс дүгнэхэд хөрөнгө оруулагчдын орж ирэх урсгал дуусаагүй байгаа бөгөөд цаашдаа нэмэгдэх магадлалтай. Volume нэмэгдэхэд худалдан авалтууд нэмэгдэж хувьцааны ханш өсөх шалтгаан болно.
- Ханш 2007 оноос хойш үргэлжилсэн урт хугацааны downtrend-н эсэргүүцлийн шугамыг дээш эвдэж гарч ирэн тогтсон учир цаашид өсөх боломжтой.
- Сүүлийн сар гаруй хугацаанд үүссэн долоо хоногийн лаанууд удаан үргэлжилсэн трэндийн шугамыг маш сайн эвдэж эргэн шалгасан нь өсөлт үргэлжлэх дохиог өгсөн.
- Хэдийгээр RSI(relative strength index) одоо 70 орчим дээр буюу хэт их худалдан авалттай байгаа. Гэвч RSI 87 гэсэн түвшинд хүрсэн 3 тохиолдол байгаа учир одоогийн RSI 70 түвшин дэх хувьцааны ханшийг хэт өндөр гэж үзэж болохгүй. Тиймээс RSI түвшинг 87 руу тэмүүлэх магадлалтай гэж үзэн өсөлт хараахан дуусаагүй гэж үзэж байна.
Суурь шинжилгээний хандлага:
- Ирэх жилүүдэд Баянхөндий орд жилд >75,000 унц алт, мөнгө олборлоно
- Алтан нар, Зуун мод зэрэг ордуудын олборлолт эрчимжинэ.
- Олон улсад геополитикын эрсдэл өндөр хэвээр байгаа ба АНУ-Хятад хоорондын худалдааны дайн, тарифын асуудал намжих төлөвгүй байгаа тул алтны ханш өсөх магадлалтай.
- 2025 оны 3-р улирлаас эхлэн Баянхөндий ордын олборлолтын үйл ажиллагаа эхэлбэл ханш өсөх эерэг мэдээ болно.
- Бусад уул уурхайн компаниудтай харьцуулахад ашгийн маржин өндөртэй байгаа ба тонн тутамд агуулагдах алтны хэмжээ 4г хүртэл гэж тогтоогдсон. Иймээс үйл ажиллагааны зардал буурч ашиг өсөх юм.
(>4г/т алтны агуулгатай ба дэлхийн дундаж 1.3г/алт байдаг.)
- Зардлын бууралт- энэ оны эхний улиралд 1.5 сая ам.долларын зардал гарсан нь 2024.I улирлаас 46% буурсан үзүүлэлт.
Мэдэгдэл:
Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй