Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ЭНЭ ЗУН ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ 5 ХУВЬЦАА

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ЭНЭ ЗУН ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ 5 ХУВЬЦАА

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ЭНЭ ЗУН ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ 5 ХУВЬЦАА

“5 сард зараад март” гэсэн зах зээлийн хуучны зүйр үг бий. Гэхдээ энэ үйл явдал энэ 5 сард давтагдахын оронд эсрэгээрээ зах зээл өсөж, S&P500 индекс 6%-аар өсөв.

Магадгүй энэхүү хуучны хэлц үг “ 5 сард аваад март” гэж өөрчлөгдөх цаг болжээ.

Тиймээс танд, хөрөнгийн зах зээлийн лидершип өөрчлөгдөж, хэлбэлзэл буурч буй энэ үед харьцангуй өсөлт үзүүлэх магадлалтай хувьцаануудыг танилцуулъя.

1. MercadoLibre- Латин Америкийн технологийн групп

MercadoLibre Inc (NASDAQ:MELI) нь Латин амтерикийн тэргүүлэх и-коммерс болон финтек компани.

Анх онлайн худалдаанаас эхэлсэн тус компани өдгөө ложистикс, төлбөрийн үйлилгээ, хэрэглээний зээлийг бүс нутагтаа үзүүлж байна. Энэхүү компани дан ганц жижиглэн худалдааны компани биш харин бүс нутгийг хамарсан дижитал дэд бүтцийг бүтээж чаджээ. 

Эдүгээ тус компани Кантар-ын хамгийн үнэ цэнэтэй глобал 50 брендийн нэгээр шалгарч түүхэн хөгжлийнхөө шинэ шатандаа хүрчээ.

Тус компани 2025 оны 1-р улиралд 9.74 ам.долларын ашигтай ажилласан нь шинжээчдийн хүлээлтийг 18%-иар давж, орлого нь 37%-иар буюу 5.93 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.

Техник талаас нь харвал, MELI нь богино хугацаанд маш таатай боломжуудыг харуулж амжаагүй байна. Харин хувьцааны ханш нь 2025 он гарснаас хойш 50% өсөж, өмнөх эсэргүүцэл болох 2400 ам.долларыг давж арилжаалагдаж байна.

2. Rocket Lab USA: Сансрын салбарын хүчтэй тоглогч

Rocket Lab USA, Inc. (NASDAQ:RKLB) нь зүгээр нэг сансрын компани биш юм. Пуужин хөөргөлтөөс эхлээд хиймэл дагуулын үйлдвэрлэл хүртэл төслийн эхнээс төгсгөл хүртэлх бүрэн үйлчилгээ үзүүлдэг цөөн тооны олон нийтэд нээлттэй компанийн нэг юм.

Тус компанийн Electron пуужин нь жижиг хиймэл дагуулын хөөргөлтөд хамгийн их сонгогддог бөгөөд 4 сард нийт 63 амжилттай хөөргөлт хийсэн байна.

Rocket Lab-ийн текник үзүүлэлтүүдийг харвал 2025 оны хаврын зах зээлийн уналтын үеэр 200 хоногийн энгийн хөдөлгөөнт дунджаас доош унаагүйгээр бат бөх байдал харуулсан.

RKLB-ийн ирээдүйн хүлээлт бол дараагийн үеийн пуужин болох Neutron юм.

2025 оны хоёрдугаар хагасаас анхны хөөргөлтөө хийхээр төлөвлөсөн уг пуужин нь дахин ашиглагддаг, дунд даацын төхөөрөмж бөгөөд SpaceX-ийн томоохон хиймэл дагуулын сүлжээний төслүүдтэй шууд өрсөлдөхөөр бүтээгдсэн.

Neutron-ийн хөөргөлтийн ойртолт нь хөрөнгө оруулагчдын хүлээлт, таамгийг улам бүр хүчтэй болгож байна. Хэрэв жижиглэн болон институцийн хөрөнгө оруулагчдын хандлага нэмэгдсээр байвал RKLB нь энэ эргэн ирэлтийн давалгаагаар зун болон цаашид үргэлжлэх өсөлт рүү орж мэднэ.

3.Root Inc — Даатгалын салбар дахь шинэчлэгч

Root Inc (NASDAQ:ROOT) нь шинэлэг санаа багатай гэж үзэгддэг даатгалын салбарт технологийн шинэчлэл авч ирж буй компани юм.

Энэхүү компани нь гар утасны аппликейшн ашиглан хэрэглэгчийн туршилтын хугацааны жолоодлогын өгөгдөл дээр үндэслэн даатгалын үнэ санал болгодог. Ингэснээр эрсдэлийг илүү нарийн үнэлж, уламжлалт даатгалын компаниудтай харьцуулахад илүү хэмнэлттэй, хэрэглэгч төвтэй загварыг хэрэгжүүлж байна.

Олон жилийн хөгжүүлэлт, туршлагын дараа Root Inc нь сүүлийн улирлуудад ашигтай ажиллаж эхэлсэн нь зах зээлийн анхаарлыг татаж чадсан.

Сүүлийн нэг жилийн хугацаанд ROOT-ийн хувьцаа 136%-иар өссөн бол 2025 онд л гэхэд 80%-иар өсөөд байна.

2025 оны эхний улирлын санхүүгийн үр дүн нь энэхүү амжилтыг бататгасан. Root нь нэгж хувьцаанд 1.07 ам.долларын ашиг олсон нь 0.45 ам.долларын таамгаас даруй давсан бөгөөд нийт орлого нь 349.4 сая ам.долларт хүрч, хүлээлтээс 44 сая ам.доллараар илүү гарсан.Техникийн хувьд, хувьцааны үнэ нь 140 ам.долларын орчимд голлох эсэргүүцлийн түвшинтэй тулж байна. Хэрвээ ROOT энэ түвшинг даван тогтвортой байж чадвал, хөрөнгө оруулагчдын сонирхол дахин нэмэгдэж, дараагийн өсөлт эхлэх боломжтой.

4. NuScale Power — Цөмийн эрчим хүчний шинэ давалгааг тэргүүлэгч

Цөмийн эрчим хүч дахин анхаарлын төвд орж буй энэ үед NuScale Power Corp (NYSE:SMR) тэргүүн эгнээнд явж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Трампын гаргасан шинэ захирамжуудаар цөмийн технологийн зохицуулалтыг хөнгөвчилж, ялангуяа AI дэд бүтэц, батлан хамгаалахын эрчим хүчний хэрэгцээнд тохирсон дэвшилтэт цөмийн технологийг дэмжиж эхэлжээ.

NuScale нь жижиг модульт реактор (SMR) дээр төвлөрсөн үйл ажиллагаатай бөгөөд эдгээр реакторууд нь цагаан эрчим хүчийг хямд өртгөөр, хурдан хугацаанд ашиглалтад оруулдаг давуу талтай. Энэ нь ирээдүйн эрчим хүчний сүлжээнд яг тохирсон шийдэл болж байна.

SMR-ийн хувьцаа 2025 онд аль хэдийн 78%-иар өсөж, 5 сард бүх цаг үеийн дээд ханшийг тогтоосон. Гэсэн ч энэ өсөлт бол эхлэл төдий гэж үзэх хүмүүс олон байна.

Техникийн үүднээс харахад, 30 ам.доллар орчимд байгаа өмнөх эсэргүүцэл одоо дэмжлэгийн түвшин болж хувирч магадгүй.

Хэрвээ хувьцаа энэ түвшинд тогтвортой байж, шинэ өндөр доод цэг (higher low) үүсгэж чадвал, энэ нь өсөлтөө үргэлжлүүлэх классик техник хэлбэр гэж шинжээчид үзэж байна.

Төрийн бодлого, салбарын хандлага аль аль нь SMR-ийн талд байгаа тул энэ зун шинэ оргилд хүрэх боломжтой хувьцаа юм.

5.Tesla — Роботаксигийн хувьсгал эхэлж байна

Tesla (NASDAQ:TSLA) нь энэ оны эхэнд хэд хэдэн сорилттой тулгарсан ч сүүлийн үед нөхцөл байдал нь сайжирч байна. Хувьцааны ханш сүүлийн сард 23%-иар өсөж, Elon Musk Тесла дээрээ бүрэн төвлөрснөөр, 200 хоногийн энгийн хөдөлгөөнт дундаас дээш гараад байна.

Итгэл сэргэсэн гол шалтгаан бол: 2025 оны 6 сарын 12-нд Техасын Остин хотод эхлэх роботакси үйлчилгээ юм. Энэхүү туршилтын үйлчилгээнд автомат жолоодлоготой Model Y машинуудыг ашиглах бөгөөд дараа нь Cybercab гэх унадаг дугуй, жолооны хүрдгүй, хоёр хүний суудалтай шинэ загвар руу шилжинэ.

Эхний ээлжинд зөвхөн урилгатай хэрэглэгчдэд, хашаалсан газар дотор үйлчилгээг эхлүүлэх бөгөөд энэ оны эцэс гэхэд Калифорни болон бусад бүс рүү өргөжнө. Тесла энэ шинэ загвараа 2026 онд жилд 2 сая ширхэг үйлдвэрлэх, үнийг нь 30,000 ам.доллараас доош байлгах зорилготой.

Техникийн хувьд, TSLA одоогоор 330 ам.долларын дэмжлэгийн түвшнээс дээш тогтвортой байна. Хэрвээ энэ түвшинг хадгалж чадвал, мөн роботакси үйлчилгээ амжилттай нэвтрэх тохиолдолд, хувьцаа 400 ам.доллар орчимд байсан өмнөх түвшнүүд рүү дахин өсөх боломжтой гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.