АНУ ГАНГИЙН ТАТВАРЫГ 50% БОЛГОЖ НЭМЭВ
Өчигдөр Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын гангийн салбарыг хамгаалахын тулд гангийн импортын татварыг 25%-аас 50% болгож 2 дахин нэмснээ Пенсильвани мужид болсон нэгэн цугларалтын үеэр зарлав.
Энэ мэдэгдлийн дараа АНУ-ын гангийн Cleveland-Cliffs компанийн хувьцаа 22%-аар, Steel Dynamics 13%-аар, Nucor 12%-аар тус тус өсөж VanEck-ийн гангийн ETF болох SLX индекс 3%-иар дээшилсэн байна.
Европын холбоо уг татварын өсөлтийг шүүмжилж хариу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.
Түүнчлэн Трамп Японы Nippon Steel компанийн U.S. Steel-ийг 100% охин компани болгож нэгж хувьцааг нь 55 ам.доллароор худалдан авах гэрээг зөвшөөрөхөө илэрхийлсэн байна. Гэсэн ч үүнийг “нэгдэл” биш “түншлэл” гэж нэрлэжээ.
Nippon нь АНУ-д ирэх 14 сарын хугацаанд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд U.S. Steel-ийн гол байршлууд, удирдлага нь АНУ-д хэвээр үлдэх аж.
Үйлдвэрүүд нь 10 жилийн турш бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ажилчдыг халах, шилжүүлэхгүй гэдэгт тогтсон байна.
Гэрээний хүрээнд АНУ “алтан хувьцаа” (golden share) эзэмших бөгөөд компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилох, чухал шийдвэрт хориг тавих эрх олгоно.
U.S. Steel-ийн Гүйцэтгэх захирал нь АНУ-ын иргэн байх бөгөөд ТУЗ-ийн олонх гишүүн Америк хүн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй