Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ИЛОН МАСК ТӨРИЙН АЛБАНААС БУУСАН НЬ TESLA БОЛОН NEURALINK-Т САЙНААР НӨЛӨӨЛӨВ

ИЛОН МАСК ТӨРИЙН АЛБАНААС БУУСАН НЬ TESLA БОЛОН NEURALINK-Т САЙНААР НӨЛӨӨЛӨВ

ИЛОН МАСК ТӨРИЙН АЛБАНААС БУУСАН НЬ TESLA БОЛОН NEURALINK-Т САЙНААР НӨЛӨӨЛӨВ

Илон Маск АНУ-ын Засгийн газрын Үр ашгийн яамны удирдах албан тушаалаас албан ёсоор буусны дараа түүний үүсгэн байгуулсан хоёр томоохон компанийн үйл ажиллагаанд ахиц гарчээ.

Өчигдөр Neuralink компани 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсанаа мэдэгдсэн байна.

Гол хөрөнгө оруулагчид дунд ARK Invest, Founders Fund, Sequoia Capital, Thrive Capital, Lightspeed Venture Partners зэрэг өндөр нэр хүндтэй томоохон хөрөнгө оруулалтын сангууд багтжээ.

Neuralink нь хүний тархины дохиог гаднын төхөөрөмж рүү дамжуулах тархи-компьютерын интерфейсийн технологи хөгжүүлж байгаа юм. Энэ нь ирээдүйн мэдрэлийн эмчилгээ болон хиймэл оюун ухаантай уялдсан өндөр түвшний шийдэлд чиглэж байна.

Харин Tesla компанийн хувьд Норвег дахь шинэ автомашины борлуулалт 2025 оны 5 сард өмнөх оны мөн үеэс 213 хувиар өсжээ.

Энэхүү өсөлт нь Model Y загварын шинэчлэгдсэн хувилбар нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Гэсэн ч Европын бусад оронд буюу Испани, Португал, Дани болон Шведэд Tesla-ийн борлуулалт харьцангуй буурчээ.

Салбарын шинжээчид, дээрх эерэг өөрчлөлтүүд нь Илон Маскийн албан тушаалаа хүлээлгэн өгсөнтэй шууд холбоогүй байж болох ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.