Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

META ТАНЫ ӨМНӨӨС AI СУРТАЛЧИЛГААГ ХИЙНЭ

META ТАНЫ ӨМНӨӨС AI СУРТАЛЧИЛГААГ ХИЙНЭ

META ТАНЫ ӨМНӨӨС AI СУРТАЛЧИЛГААГ ХИЙНЭ

Meta Platforms компанийн аппликейшнүүдийг дэлхий даяар 3.43 тэрбум хүн идэвхтэй ашигладаг. Тэгвэл тус компани 2026 оны эцэс гэхэд хиймэл оюун ухааны (AI) хэрэгслээр дамжуулан брэндүүдэд зар сурталчилгааг нь бүрэн бүтээж, зорилтот хэрэглэгчдэд нь хүргэдэг болохоор зорьж байна.

Тэдний AI хэрэгслүүд нь зар сурталчилгааны агуулгыг хувь хүнд тохируулан үүсгэх, зураг боловсруулах, видео зар сурталчилгааг автоматаар засварлах зэрэг өндөр үр дүнтэй шийдлүүдийг санал болгох юм байна.

Тодруулбал, брэндүүд зөвхөн бүтээгдэхүүний зураг болон төсвөө оруулахад л Meta-ийн AI нь зураг, видео, текстээр зар үүсгэж өгнө. Улмаар Facebook болон Instagram платформ дээр хэн, хэзээ харахыг автоматаар тогтоож, төсвийн зөвлөмжийг ч гаргах аж.

Мөн Meta компанийн зүгээс хэрэглэгчийн байршил зэрэгт тулгуурлан, нэгэн ижил зар сурталчилгааны өөр өөр хувилбарыг бодит цаг хугацаанд хэрэглэгч бүрд тусгайлан харуулах AI хувийн тохиргооны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.