Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД УНАСАН Ч СЭРГЭХ ДОХИО ӨГЧ БАЙНА

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД УНАСАН Ч СЭРГЭХ ДОХИО ӨГЧ БАЙНА

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД УНАСАН Ч СЭРГЭХ ДОХИО ӨГЧ БАЙНА

Хятадын үндэсний статистикийн хорооноос, худалдан авагчдын менежерүүдийн индекс 5 сард 49.5-д хүрч 4 сарын 49.0 үзүүлэлтээс өссөнийг мэдээллээ. 

PMI буюу худалдан авагчдын менежерүүдийн индекс нь 0-ээс 100-ийн хооронд утга авдаг бөгөөд 50-ийн шугам нь өсөлт ба агшилтыг заагладаг.

Аж үйлдвэрийн индекс нь секторууд дотроо өсөлттэй байсан ба индекс 50-аас доош гарсан ч зарим дэвшлүүд ажиглагдсан байна.Үндэсний статистикийн газрын ахлах шинжээч Жао Чинхэ, АНУ-тай бизнес эрхэлдэг зарим компанийн гадаад худалдааны захиалга нэмэгдсэн, импорт, экспортын нөхцөл байдал сайжирч байгаа нь ажиглагдсан гэжээ.

5 сарын эхээр АНУ болон БНХАУ худалдааны хэлэлцээрт хүрч, 90 хоногийн хугацаанд АНУ-аас тогтоосон 145%-ийн тарифыг 30%, Хятадаас  АНУ-д ногдуулсан 125%-ийн тарифыг 10%-д болгож бууруулсан юм.

Энэ цаашид 2 тал тохиролцох, бодит үр дүнд хүрэх хугацааг олгож байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.