ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД “АЛТ”-НД ТӨВЛӨРСӨӨР БАЙНА
2025 оны 5 сард Bank of America-аас олон улсын сангийн менежерүүдийн дунд хийсэн судалгаагаар хөрөнгө оруулагчдын баримталж буй гол стратеги нь алтыг удаан хугацаагаар эзэмшихэд (long gold) оршиж байна.
Тус стратегийг нийт оролцогчдын 58 хувь нь хэт төвлөрсөн гэж үнэлсэн нь өмнөх сараас өссөн үзүүлэлт бөгөөд ингэснээр алт хоёр дахь сардаа дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.
Энэ нь өмнөх 24 сарын турш хэт төвлөрсөн арилжаа гэгдэж байсан “Magnificent 7” буюу технологийн 7 аварга компанийн хувьцааг удаан барих стратегийн ноёрхлыг тасалдуулсан анхны тохиолдол болж байна.
Magnificent 7-ийн хувьд 3 сард энэ ангилалд 45 хувийн үнэлгээтэй байсан бол 4 сард 30 хувь болж буурч, 5 сард дөнгөж 22 хувьтай болсон нь зах зээлд энэхүү стратеги эрс буурч буйг илтгэнэ.
Харин Европын хувьцаа (EU stocks) болон Хятадын технологийн хувьцаа (China tech) зэрэг чиглэлүүд хэт төвлөрсөнд тооцогдохгүй хэвээр буюу 11 болон 2 хувийн үнэлгээтэй гарчээ.
Мөн АНУ-ын хоёр жилийн хугацаатай төрийн үнэт цаасны арилжаа (long 2-year US Treasury) хамгийн бага буюу ердөө 1 хувьтай байгаа нь энэ чиглэлд хөрөнгө оруулагчдын анхаарахгүй байгааг харуулж байна. Энэхүү судалгаа нь зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэж, технологийн аваргуудын өсөлтийн хүлээлт буурч буй үед хөрөнгө оруулагчид уламжлалт хамгаалалтын хэрэгсэл болох алт руу анхаарлаа хандуулж буйг тодорхой харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй