Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БИТКОЙН ЭЗЭМШИЖ БУЙ КОМПАНИУД НЭМЭГДСЭЭР

БИТКОЙН ЭЗЭМШИЖ БУЙ КОМПАНИУД НЭМЭГДСЭЭР

БИТКОЙН ЭЗЭМШИЖ БУЙ КОМПАНИУД НЭМЭГДСЭЭР

Майкл Сэйлорын удирдсан Strategy компани нь Bitcoin төвлөрүүлэх стратегийнхээ хүрээнд зах зээлийн үнэлгээгээ $80 тэрбум давуулаад байна. Энэ жишгийг дагаж олон компани криптовалют худалдан авч эхэлсэн ч хөрөнгийн зах зээл тэдэнд Сэйлортой адил хандлага үзүүлээгүй байна.

Сүүлийн үед Trump Media компани $2.5 тэрбумын хөрөнгө босгож Bitcoin худалдан авах төлөвлөгөөг зарласан. Мөн GameStop компани $500 саяыг зориулна гэж мэдэгдээд байгаа юм.

Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг хангаж чадсангүй. Trump Media-ийн хувьцаа 20%-иар, GameStop-ийн хувьцаа 17%-иар унаад байна.

Харин Strategy компанийн хувьцаа 2022 оны сүүлээс хойш 26 дахин өсөж, $60 тэрбумын Bitcoin эзэмшиж байгаа.

Үүнтэй зэрэгцэн Tether, SoftBank-тай Strike компанийн Жэк Маллерс хамтран 42,000 гаруй Bitcoin бүхий “Twenty One” нэртэй шинэ компани байгуулах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.