Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

УДАХГҮЙ ХЯТАД-АНУ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР ДАХИН УУЛЗАНА

УДАХГҮЙ ХЯТАД-АНУ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР ДАХИН УУЛЗАНА

УДАХГҮЙ ХЯТАД-АНУ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР ДАХИН УУЛЗАНА

Одоогоор АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээр гацаанд ороод байгаа юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Ойрын хугацаанд бид дахин хэлэлцээр хийх төлөвтэй байна. Хоёр улсын удирдагч утсаар ярих боломжтой" хэмээв.

Тэрээр өнгөрсөн сард 2 улсын харилцаа хурцадмал байдалд ороход томоохон эргэлт авчирсан хэлэлцээрийг Швейцарьт хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Уг хэлэлцээрийн үр дүнд талууд 100%-иас давсан нэмэлт тарифуудыг 90 хоногийн хугацаанд буюу 8 сарын дунд хүртэл түр зогсоохоор тохирсон билээ.

Хоёр улсын удирдагчид хамгийн сүүлд 1 сард Трамп хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлэхээс өмнө уулзсан. Хятадын зүгээс АНУ-аас ямар нэгэн гэнэтийн алхам хийхгүй гэдэгт итгэлтэй болсны дараа дахин хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж шинжээчид үзэж байна.Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Хө Юнчян, Бээжин АНУ-тай хэлэлцээр хийх сонирхолтой байгаа гэж мэдэгдсэн ч чип экспортын хязгаарлалтын тухайд тодорхой хариу өгөөгүй юм. Тэрээр энэ нь цэргийн болон энгийн зориулалтаар ашиглагдаж болох бараа бүтээгдэхүүний олон улсын хэм хэмжээнд нийцэж байгаа гэж тайлбарласан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.