Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ ХЯТАД ОЮУТНУУДЫН ВИЗИЙГ ЦУЦАЛНА

АНУ ХЯТАД ОЮУТНУУДЫН ВИЗИЙГ ЦУЦАЛНА

АНУ ХЯТАД ОЮУТНУУДЫН ВИЗИЙГ ЦУЦАЛНА

Лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “АНУ-ын Төрийн департамент нь  аюулгүй байдлын яамтай хамтран Хятадын Коммунист Намтай холбоотой болон стратегийн чухал чиглэлээр суралцаж буй оюутнуудын визийг АНУ цуцална” гэж зарлав.

Хэрэв энэхүү арга хэмжээ хэрэгжвэл тус улсын их, дээд сургуулиудын орлого тасалдаж, Америкийн технологийн компаниудад энэ шаардлагатай мэргэжилтнүүдийн урсгал тасарч болзошгүй юм.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас цагаачлалын хатуу бодлогын хүрээнд гадаад оюутнуудыг албадан гаргах болон визийг нь цуцлах ажил эрчимжиж байна.

Рубиогийн мэдэгдэлд дурдсанаар, Төрийн департамент нь Хятад болон Хонконгоос ирэх бүх визийн хүсэлтийг илүү нарийвчлан шалгах зорилгоор визийн шалгуурыг шинэчилнэ гэжээ.

Өчигдөр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч, Бээжингээс АНУ-д албан ёсоор эсэргүүцэл илэрхийлснийг мэдэгдэв. Харин АНУ-ын их, дээд сургуулиудад суралцах урилга авсан Хятад оюутнууд энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.