ГОЛДМАН САКС: ЮАНИЙН ХАНШ ЧАНГАРАХ НЬ ХЯТАДЫН ХУВЬЦААНУУДЫГ ӨСГӨНӨ
Хятадын төв банкнаас юанийн ханшийг тогтвортой байлгахын тулд бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгаа идэвхжүүлэх зорилго тавьж байна. Голдман Саксийн стратегичид юанийн ханш чангарах нь Хятадын хувьцаануудыг өсгөнө.
Энэ нь АНУ-тай өрнөж буй худалдааны дайны үед илүү уян хатан нөхцөлийг Хятадад авчирна гэж үзэж байна.
Тооцооллоор, юанийн ханш ам.долларын эсрэг 1% чангарахад Хятадын хувьцаанууд 3%-иар өсөх ба эдгээр нь компаниудын ашигт ажиллагаа нэмэгдэх, хэтийн төлөв сайжрах, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал өсөх зэрэгтэй холбоотой юм.
Тэгвэл Голдман Сакс ирэх 12 сард USD /RMB ханшийг 7.35-аас 7.00-д хүрнэ гэж таамаглажээ.
Ийнхүү ам.долларын эсрэг юанийн ханш чангарах хандлага ажиглагдаж буй нь Хятадын хувьцаануудад сангууд анхаарлаа хандуулах, багцдаа нэмэх боломжийг олгож байна.
Ялангуяа өргөн хэрэглээний бус бараа бүтээгдэхүүн болоод үл хөдлөх, брокерийн салбарын хувьцаанууд нь валютын ханш чангарах үед гүйцэтгэл сайтай байх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй