Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NVIDIA-ИЙН ОРЛОГО ӨССӨН Ч НЭГЖ ХУВЬЦААНД НОГДОХ АШИГ БУУРЛАА

NVIDIA-ИЙН ОРЛОГО ӨССӨН Ч НЭГЖ ХУВЬЦААНД НОГДОХ АШИГ БУУРЛАА

NVIDIA-ИЙН ОРЛОГО ӨССӨН Ч НЭГЖ ХУВЬЦААНД НОГДОХ АШИГ БУУРЛАА

Өчигдөр Nvidia (NVDA) компани 2025 оны 1-р улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Компанийн орлогын мэдээлэл хөрөнгө оруулагчдын хүлээлтийг давсан байна.

Харин Хятадад H20 чип нийлүүлэхийг хориглосны улмаас нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь хүлээлтээс доогуур гарчээ.

Компанийн мэдэгдсэнээр, хоригийн улмаас 2-р улиралд H20 чипийн борлуулалтаас ойролцоогоор 8 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж.

Тайлангийн гол үзүүлэлтүүд:

  • Нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS): 0.81 ам.доллар
  • Нийт орлого: 44.1 тэрбум ам.доллар
  • Хүлээгдэж байсан таамаг: EPS 0.93 ам.доллар, орлого 43.3 тэрбум ам.доллар
  • Мэдээллийн дата төвийн орлого: 39.1 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны 22.5 тэрбум ам.доллараас огцом өссөн ч Wall Street-ийн таамагласан 39.2 тэрбум ам.доллараас бага байна.

2025 оны 4 сарын эхээр Трампын засаг захиргаанаас Nvidia-ийн чипүүдийг Хятадад худалдахыг эхний улирал дуусахаас хэдхэн долоо хоногийн өмнө хориглосон.

Тухайн улиралд Nvidia-ийн Хятад дахь борлуулалт 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь таамаглаж байсан 6.2 тэрбум ам.доллароос бага байна. Үүний үр дүнд Хятад улс Nvidia-ийн нийт орлогын 12 хувиас дээш хувийг бүрдүүлж байгаа нь харагдаж байна.

Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуангийн ярьсан онцлох зүйлс

Тэрээр CNBC сувгийн Жим Крамертай хийсэн ярилцлагын үеэр компанийн хиймэл оюун ухааны технологийг Хятадад экспортлох нь яагаад стратегийн ач холбогдолтой вэ гэдгийг тайлбарлалаа.

Тэрбээр Хятадтай худалдаа хийхгүйгээр АНУ дэлхийд AI салбарт тэргүүлэх боломжгүй хэмээн онцолсон байна. Хятадад маш олон хөгжүүлэгч бий. Дэлхий нийт ямар нэг улсын технологийг сонгох л болно. Бидний хувьд тэр нь Америкийн технологи байгаасай гэж хүсэж байна гэжээ.

Женсен Хуанг ярилцлагын үеэр онцлоход:

  • Хятадын зах зээл бол дэлхийн AI судлаачдын 50%-ийг агуулсан орон
  • Харин Трампын засаг захиргааны экспортын хязгаарлалт нь Nvidia-д олон тэрбум ам.долларын орлого, мөн АНУ-ын татварын орлогыг алдах эрсдэл үүсгэж байна.

"Бид Трампын засаг захиргаатай харилцаагаа үргэлжлүүлэн барьж ажиллана. Бид технологийг хамгийн сайн ойлгодог. Компьютер, AI хэрхэн ажилладгийг бид мэддэг. Бид 30 жил Хятадад ажилласан туршлагатай. Энэ бол бидний гүнзгий мэргэшсэн тал, тиймээс бид мэдлэгээ хуваалцсаар байх болно."

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.