TRADING IDEA 2025 #1-BUY TLT
BUY ZONE: $83–85 | TP1: $92 | TP2: $99
БИД ЮУГ САНАЛ БОЛГОВ:
TLT буюу iShares 20+ Year Treasury Bond ETF нь АНУ-ын Засгийн газраас гаргасан 20 болон түүнээс дээш жилийн хугацаатай өрийн бичгүүдийн үнийн хөдөлгөөнийг дагадаг ETF юм. Тэгэхээр TLT өснө гэдэг нь — бондуудын үнэ өсч байна гэсэн үг.
Бүтээгдэхүүний онцлог:
- Хүү буурах үед TLT-ийн үнэ өсдөг
- Эдийн засгийн өсөлт саарах, инфляц буурах үед өсөлт үзүүлдэг
- Хувьцааны зах зээл унахад хөрөнгө оруулагчдын "аюулгүй орогнол" болж ажилладаг
- Сар бүр хүүгийн орлого олгодог, жилийн өгөөжийн түвшин одоогоор ~4.5–5.0%h
- Портфелио тэнцвэржүүлэхэд (diversification) өндөр ач холбогдолтой
Ханшийн боломжит техник хандлагууд:
- Уналтын үед volume нэмэгдсэн нь хөрөнгө хуримтлал (accumulation) явагдаж байгааг илтгэнэ
- Ханш 2001 оноос хойш дэмжлэгийн бүс дээр тулж ирсэн
- Сүүлийн лаа нь дэмжлэгийн бүсэд тулж, урт доод сүүдэртэй hammer төрлийн candle үүсгэсэн нь өсөлтийн эргэлтийн дохио байж болзошгүй
- 2025 оны 1 сараас RSI болон ханш эсрэг чиглэлд хөдөлж divergence үүссэн нь бууралтын хүч суларч, өсөлт эхлэх магадлалтайг илтгэнэ
- АНУ-ын 20 жилийн хугацаат ЗГ-ын бондын ханш дэмжлэгийн бүс дээрээ ирсэн
- 20 жилийн хугацаат ЗГ-ын бондын өсөлтийн хүчийг илэрхийлэх үзүүлэлт RSI өмнөх урвуу чиглэлийн орой (lower high) хэлбэрийг эвдсэн буюу өсөлтийн чиглэлийг дэмжсэн
Суурь шинжилгээний хандлага:
- АНУ-ын Төвбанк 4.5%-ийн бодлогын хүүг 2025 оны эцэст 3.9%, 2026 онд 3.4% болгоно гэсэн төсөөлөл гаргасан нь TLT-ийн урт хугацааны өсөлтөд эерэг нөлөөтэй
- Ерөнхийлөгч Трампын ЕХ болон БНХАУ-ыг чиглэсэн тарифын сүрдүүлэг зөөлөрч магадгүй байгаа тул Төвбанк инфляцын дарамтгүй нөхцөлд хүү бууруулах боломжтой
Мэдэгдэл:
Энэхүү мэдээлэл нь Голомт Капитал ҮЦК ХХК-иас зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн болно. Тухайн мэдээ, мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Энэхүү мэдээлэлд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрсдэл болно. Өнгөрсөн үзүүлэлт нь ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. Тиймээс та өөрт нийцсэн хөрөнгө оруулалт эсвэл арилжаа хийхдээ бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй