Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трампын тарифын сүрдүүлгийн хариуг “Европ” барина.

Трампын тарифын сүрдүүлгийн хариуг “Европ” барина.

Трампын тарифын сүрдүүлгийн хариуг “Европ” барина.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Европын бараанд 50%-ийн тариф ногдуулна гэж сүрдүүлсний дараа Германы канцлер Фридрих Мерц АНУ-ын эсрэг худалдааны хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа.

Энэ нь Европын хамгийн том экспортлогч Герман улс "хатуу байр суурь" баримталж буйг харуулж байна.

Мөн Швед улс хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол Ирланд, Итали, Австри зэрэг орнууд хараахан байр сууриа илэрхийлээгүй байна.

Харин Брюссель, Вашингтон хоёр хэлэлцээрээ түргэсгэх тохиролцоонд хүрээд байгаа юм.

Шинжээчдийн тооцооллоор хэрвээ 50%-ийн тариф хэрэгжвэл ЕХ-ны ДНБ 2%-иар унаж болзошгүй байна. Үүнийг зах зээл анзаарч, ам.доллар суларсан нь худалдааны дайн АНУ-д ч сөрөг нөлөөтэйг харуулж байна.

Герман автомашин, Франц коньяк, Ирланд эмийн бүтээгдэхүүний экспортдоо санаа зовж байгаа энэ үед тэд нэгдмэл хатуу байр суурьтай байвал Трамптай тохиролцох боломж нэмэгдэх юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.