Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NVIDIA-ИЙН ТАЙЛАНГААС ИЛҮҮ: УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР

NVIDIA-ИЙН ТАЙЛАНГААС ИЛҮҮ: УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР

NVIDIA-ИЙН ТАЙЛАНГААС ИЛҮҮ: УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР

Өнөөдөр шөнө Nvidia компани АНУ-ын зах зээл хаагдсаны дараа улирлын тайлангаа танилцуулна. Гэхдээ хөрөнгө оруулагчид тайлангаас илүү тус компанийн Хятадын зах зээлд эрсдэлтэй тулгарах эсэхэд анхаарал хандуулж байна.

Учир нь АНУ-аас тогтоосон экспортын хязгаарлалт Nvidia-д хүнд байдалд оруулж байгаа юм.

2025.04.09-нд Трампын засаг захиргаанаас Nvidia-д албан бичиг илгээхдээ, Хятадын зах зээлд тусгайлан зориулж бүтээсэн H20 чипт экспортод тусгай зөвшөөрөл тавих шаардлагатай гэж мэдэгдсэн.

Энэ шийдвэр нь компанид ноцтой нөлөөлж, 5.5 тэрбум ам.долларын алдагдалд хүргэсэн нь чип үйлдвэрлэлийн түүхэн дэх хамгийн том бууралт гэж шинжээчид дүгнэж байна.

Орлого нь өсөж буй ч хурдацтай саарч байна

Шинжээчид Nvidia-ийн 2025 оны 1-р улирлын орлогыг 66%-иар өсөж 43.28 тэрбум ам.долларт хүрсэн гэж таамаглаж байна. 

Гэвч энэ нь өнгөрсөн жилийн 250%-ийн орлогын үсрэлтийг бодвол хурдацтай буурсан үзүүлэлт юм.  Шинжээчид тус компанийн ирэх улирлын орлогыг 53%-иар өснө гэж хүлээж байгаа ч тодорхой бус байна.

Одоогоор Nvidia нь H20 чипээ экспортлох тусгай зөвшөөрөл авахын төлөө идэвхтэй лоббидож байгаа ч энэ асуудал тайлангийн хурлын үеэр шууд шийдэгдэхгүй гэж Morgan Stanley онцолсон.

Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг энэ сарын эхээр Тайванд хийсэн мэдэгдэлдээ: “Өмнө нь бид Хятадын GPU зах зээлийн 95%-ийг эзэлдэг байсан бол одоо 50% болтлоо унасан” гэсэн юм.

Мөн тэрээр АНУ-ын экспортын хязгаарлалт нь Хятадын инженерүүдийг өөрсдийн AI чипийг хөгжүүлэхэд түлхэж, АНУ-ын технологийн ноёрхлыг ганхуулж болзошгүйг анхааруулсан.

Nvidia-ийн улирлын тайлан өндөр орлогоос гадна улс төр, геополитикийн эрсдэлийн дүр зураг илтгэх төлөвтэй. Хятадын хязгаарлалтын нөлөө, орлогын сааралт, лицензийн тодорхойгүй байдал нь ойрын хугацаанд компанийн хувьцаанд хүчтэй нөлөөлж болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.