ТРАМП МЕДИА КОМПАНИ БИТКОЙНЫ НӨӨЦӨӨРӨӨ ТЭРГҮҮЛНЭ
Трамп Медиа компани олон нийтийн хувьцаат компаниуд дундаа хамгийн их биткойны нөөц эзэмшигч болно гэдгээ зарлалаа.
Тус зорилтдоо хүрэхийн тулд 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд энэ нь ойролцоогоор 50 институцийн хөрөнгө оруулагчийн амлалтаар баталгаажсан гэжээ.
Санхүүжилтийг:
- 1.5 тэрбум ам.доллар нь Трамп Медиа компанийн энгийн хувьцаанд
- 1.0 тэрбум ам.долларыг хөрвөх боломжтой баталгаатай үнэт цаасан хөрөнгө хэлбэрээр хийнэ. Энэхүү хэлцэл 2025 оны 5 сарын 29-ний орчимд дуусахаар төлөвлөжээ.
Уг мэдэгдлийн дараа Трамп Медиа компанийн хувьцааны ханш 7%-иар унав. Харин нөгөө талд биткойны ханш дээд түвшиндээ ойртож, 110,000 ам.долларын орчимд арилжаалагдсаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй